УЛС ТӨР

Ш.Гантулга: Би Ц.Бат-Энхэд вип хэсэгт зорчих давуу эрх олгоогүй

МАН-ын нарийн бичгийн дарга Ш.Бат-Энхийг онцгой дэглэм зөрчин, онгоцны VIP суудалд суух давуу  эрх олгосон гэх шалтгаанаар “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал Ш.Гантулгыг ажлаас чөлөөлсөн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар тодруулга авлаа.

Ц.БАТ-ЭНХ МАНАЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ РУУ Ч ЯРЬСАН ЮМ БИЛЭЭ

-Ц.Бат-Энх тань руу нислэгийн өмнө ярьж, суудлаа энгийн рүү шилжүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн үү?

-Онцгой дэглэмийн үед БНХАУ, БНСУ-ын бүсээс ирж буй зорчигчийг тусгаарлан суулгах чиглэлийг компаниас өгсөн юм билээ. Би эмнэлэгт хэвтэж, гараад удаагүй байв. МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх над руу залгаад, “Би VIP  тасалбартай байхад энгийн суудалд суу гээд байна. Зохицуулаад өг” гэсэн. Тэгэхээр нь би “Онцгой дэглэмийн үед барих журам гарсан байгаа. Таныг ирэхээр билетийн зөрүүг тань би олгуулж өгье.  Тэр журмын дагуу та энгийн суудалд суух ёстой” гэсэн хариу өгсөн юм. Ц.Бат-Энх дарга манай Гүйцэтгэх  захирал руу ч ярьсан юм билээ.  Захирал руу би учир байдлаа хэлэхэд “Журмаа барь” л гэсэн. Төлөөлөгчийн газраас залгахад би энэ дагуу л чиглэлээ өгсөн.

-Тэгэхээр онгоцонд суусан хойно нь энгийн хэсэг рүү шилжүүлэх мэдээллийг Ц.Бат-Энхэд өгсөн гэсэн үг үү?

-Тухайн үед албан цаасаар гаргасан журмаа цаасан байдлаар танилцуулаагүй гэж би ойлгоод байгаа. Вип  хэсэгт суучихсан байсан хүнийг энгийн рүү шилжүүлэх асуудлыг хөндөж, харилцан үл ойлголцол үүссэн юм шиг байна лээ. Тэндээс МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх энгийн рүү шилжилгүйгээр вип хэсэгт зорчин ирсэн юм билээ. Энд ирсэн хойно нь намайг ажилтнуудаа шахаж, вип хэсэг рүү суулгуулсан гэж үзсэн. Ингээд 2020.02.28-ны Захирлуудын зөвлөлөөс шийдвэр гаргаж, намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм билээ. Би тушаал гарчихсан хойно нь мэдсэн. Шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хүлээж авсан.

-Энэ асуудал гарснаас хойш та Ц.Бат-Энхтэй холбогдсон уу?

-Холбогдсон. Таны үйлдлээс болж, би ажлаасаа чөлөөлөгдөх нь ээ гэтэл Би тусгаарлалтаас  гараад хэвлэлийн хурал хийнэ. Таны буруугүйг нотолж өгнө гэсэн.

-Танаас Ц.Энхийн асуудлаар Цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан уу?

-Нисэхийн цагдаагаас тухайн өдөр юу болсон талаар дуудаж асуусан. Дуудсаных нь дагуу мэддэг зүйлээ ярьчихаад эцсийн шийд гарах болов уу гээд хүлээж байна. Би тухайн өдөр Ц.Бат-Энхийг вип  хэсэгт зорчуул. Энгийн рүү шилжүүлж болохгүй гэж үйлчилгээний ажилтнуудад хэлээгүй. Гүйцэтгэх захирлын чиглэлийн дагуу л ажилласан.

-Одоогоор та албан үүргээ гүйцэтгэж байна уу?

-Ажлаа хүлээлгэн өгөх тушаал гарчихсан учраас албан үүргээ гүйцэтгээгүй байна. Би Ц.Бат-Энхэд давуу эрх олгоогүй. Журмаараа зорч гэсэн чиглэл өгсөн талаараа “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга болон ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланд бичгээр өргөдөл өгч, асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн. ТУЗ-ийн хурал энэ баасан гарагт болох юм билээ. Би нэгэн Ш.Бат-Энхэд давуу эрх олгоогүй тул асуудал нэг тийшээ болж, шийдэгдэнэ гэж харж байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Улаан
Улаан
2020-03-04 09:06

СУИС ТӨГССӨН ЭНЭ ХҮН МИАТ-ЫН ДЭД ЗАХИРАЛ МАН-ЫН ҮЕД ИЙМЭРХҮҮ ЗОХИОМЛООР АЛБАН ТУШААЛД ОЧИГСОД ХЭТ ОЛШИРСОН ШӨӨ

Зочин
Зочин
2020-03-04 09:12

Ман өөрөө агуу хууль

Зочин
Зочин
2020-03-04 09:17

Энэ хоёр хүн хоёулаа МАН хүн бололтой. Гаргаж байгаа ааш араншинг нь харахад Шийтгэхгүй дээ, харж л байгаарай. Шийтгэсэн болж олныг молигодоод өнгарөөна л гэж тооцсон хэрэг. Тэгдэг л шүү дээ. ЖДҮ-ийн мулхайчдыг яах ч үгүй өнгөрөөж байна.

Залруулга
Залруулга
2020-03-04 09:19
Reply to  Зочин

"ЖДҮ-гийн булхайчдыг " гэж з�##�руулж уншина уу!

Би Монгол хүн
Би Монгол хүн
2020-03-04 10:16

Ховд увсынхан ийм б�##�иар шүү. Өгөөгүй гэж ичихгүй ч ярьдаг! баруун аймгийнханг �######�уул

ЗоМИАТчин
ЗоМИАТчин
2020-03-04 11:22

ЭНЭ МИАТ-Д ОГТ ХАРАГДААГЙ АМЬТАН БАЙНА ХААНААСАА ГАРААД ИРСЭН ХЭН БЭ 60 ТЭРБУМЫНХАНЫ НЭГ ҮҮ

нийгмийн асуудал
нийгмийн асуудал
2020-03-04 15:36

Миеэгийн сонгуулийн менежерүүдийн нэг, Шивээ овоо ХК-ний хангамжийн дарга асан хүнийхээ хувьд гүндүүгүй сайн хүн авах юм нь шун�##�гүй хээгүй ер нь бол дажгүй сайхан хүн шүү

Сэрэглэн
Сэрэглэн
2020-03-04 11:51

Тэр Батэнх гэгч нөхөр үл бүтэх нөхөр,мурийтай тоглоомч,хүн зодож танхайрагч,�##�ь болж бүтэхгүй болгоныг хийж явдаг тэгээд мөрөөрөө яваа нэгнийг ажилгүй бологлоо энэ нөхөрыг намаас хөөж ,цэвэрлэгээ хийх хэрэгтэй.Цогт гуайн хүүхдүүд төрыг сама

Рррл
Рррл
2020-03-04 13:54

Энэ казиночноос болж олон хүн хохирох юм даа. Со орж казино л тоглосон бна лээ

Зочин
Зочин
2020-03-04 16:31

Энд ажилд ороод жаахан их зантай болчихсон шиг байна лээ. Өнгө мөнгө, �##�бан туша�##� харж харьцдаг, зиндаархах маягтай болчихсон юм биш үү. Хэцэс

Зочин
Зочин
2020-03-04 22:21
Reply to  Зочин

хууль зөрчиж ажилаас х�##�сан байна.эргээд орох байх.

Бат
Бат
2020-03-04 20:28

Энэ хүн чиглэл өгсөн буруутай хүн мөн болтой үмаа. Өнгөрсөн хойно Бат-энх вип билеттэй байсан, онгоцны үйлчлэгч сандраад худлаа ярьсан болжуснаам цэвэр гарах гарг�##�гаа хийгдсэн байна.жаахан зарчимтай л баймаар

Зочин
Зочин
2020-03-04 20:29

Увайгүй гэдэг нь

Малнууд
Малнууд
2020-03-04 23:53

ИНЕГ болон МИАТ компанийг 60 тэрбумын луйварчин нисэхийн т�##�аар "А" ч үгүй этгээдүүд удирдаад будаа болгож байгаа. Цүнх баригч, �######� долоогчид ингэж л нисэхийг бузарлаж байгаа нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ 2-д с�##�аавч өгсөнтэй адилхан ???

Зочин
Зочин
2020-03-06 11:29

Namiin 3 r huniig Businessees engiin suulgalaa yu? Saihan s h a a h yumdaa ed nar

Мөөгий
Мөөгий
2020-03-06 19:05

Наад з�##�уу чинь хүүхэд байхын хүнд тусархуу сайн хүүхэд байсаан
Ангийн анд минь үнэн хэзээд ялна одоо ч хүн чанартай хүн ховорджээ

зочин
зочин
2020-03-07 14:57

Хэрвээ танй нам энэ 2 хүнийг намынхаа эсрэг увайгүй үйлдэл гаргаж нэр хүндийг унагасан үйлдэлд нь арга хэмжээ авч шудрага үнэний төлөө байгаагаа харуулж чадахгүй бол ард түмэн 2-хон сарын дараа хатуу дүн тавьж гийгүүлэх буйзаа?

Холбоотой мэдээ

Back to top button