НИЙГЭМ

Барилга, хот байгуулалтын салбарын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлажээ

“COVID-19” халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарынхандаа хандаж Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасан юм.

Энэхүү уриалгын дагуу:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
  • Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ
  • Төрийн орон сууцны корпораци ТӨХХК 
  • Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
  • Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл L3388-MON төсөл
  • Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл
  • Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл
  • Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл
  • Монголын барилгын үндэсний ассоциаци
  • Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо
  • Монголын барилгачдын нэгдсэн холбоо
  • Монголын архитекторуудын эвлэл 

Дээрх 13 байгууллагын ажилтнуудын нэг өдрийн цалин болох  22,4 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button