ЭРҮҮЛ МЭНД

Ерөнхийлөгч Х.Баттулга элэгний эмч, эрдэмтэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын В/Д вирусээс хамгаалах эмийн Эмнэлзүйн III шатны судалгаа хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн Ерөнхий захирал, эм зүйч Давид А.Кори, дэд ерѳнхийлѳгч, доктор Ингрид Чоонг болон Клиник хариуцсан дэд ерѳнхийлѳгч Жон Ферраро нарыг  хүлээн авч уулзлаа.

Тус байгууллагын төлөөлөл Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэмтэдтэй, тэр дундаа “Оном сан”-гийнхантай 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа аж. Уулзалтаар хепатит В/Д вирусийн эсрэг эмчилгээ нэвтрүүлэх шаардлага, элэгний өвчлөлийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцав. Энэ үеэр ноён Давид А.Кори хепатит В/Д вирусийн эсрэг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, судалгаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хепатит вирусийн халдвараас сэргийлж ажиллах нь чухал болохыг хэлээд энэ чиглэлд бүхий л түвшиндээ анхаарал хандуулахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатит В/Д вирусийн эсрэг эм амьжиргааны түвшин доогуур иргэдийн худалдан авах чадварт нийцсэн байх хэрэгтэй гэдгийг дурдаад, Монгол Улсад нэн их байгаа элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button