ДЭЛХИЙ

“COVID-19” мутацид орж, илүү аюултай болох уу

БНХАУ-ын эрдэмтэд "COVID-19 вирусийн хоёр өөр төрлийг илрүүлж, тэдгээрийн нэг нь нөгөөгөөсөө илүү халдварлах чадвартай болохыг тогтоосон байна.

“COVID-19” МУТАЦИД ОРСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Бээжингийн Пекин их сургуулийн амьдралын шинжлэх ухааны сургууль, Шанхайн Пастерийн хүрээлэнгээс хийсэн урьдчилсан судалгаагаар 103 “COVID-19” вирусийн сорьцын генд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг “L”, “S” гэх хоёр төрөлд ангилжээ.

“L” төрөл нь “S”-ээсээ илүү идэвхтэй байсан бөгөөд нийт сорьцын 70 хувийг эзэлж байжээ. “S” төрөл нь “L”-ийнхээ өмнөх хувилбар байх магадлалтай бөгөөд "S”-ийн генийн онцлогууд нь сарьсан багваахайнаас  илэрсэн вирусийнхтэй төстэй аж. “S” төрөл хэрхэн хувьсаж илүү хор хөнөөлтэй “L” төрөл болсон нь тодорхойгүй байна гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Тэдний хэлснээр, халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь нэг төрлийн вирусээр халдварласан байна. Сорьцыг зөвхөн Хятад улсаас авсан тул бусад улс орнуудад ямар төрөл их тохиолдож байгаа, мутаци үүссэн эсэх нь тодорхойгүй байна.

ИСПАНИЙН ХАНИАД МУТАЦИД ОРСОН

Үүнтэй адил тохиолдол урьд өмнө гарч байсан түүхтэй. 1918 оны Испанийн ханиад буюу “H1N1” вирусийн халдвар нь дэлхийн нийт хүн амын гуравны нэгт халдварлаж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус тахал нь мутацид орж, олон сая иргэдийн аминд хүрч байжээ.

Аймшигт халдварт өвчин тарж олон хүний авч одсоны дараа, өвчний оргил үе өнгөрч, өвчин зовлон тархах нь суларчээ. Харин хэдэн сарын дараа өвчин дахин “гаарч” эхэлсэн байна. Дахин гарсан вирус нь өмнөхөөсөө нэлээд өөрчлөгдөн хувирсан байж. Өмнө нь хууч өвчтэй, бие султай хүүхэд, хөгшид өвчилж байсан бол ихэвчлэн залуу, эрүүл чийрэг хүмүүс үхэж эхэлжээ. Эмч нарын зүгээс тус вирус залуу эрүүл хүнд халдварлах үед тухайн хүний дархлааны систем хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлж байсан гэжээ. Өөрөөр хэлбэл, хүн хэдий чинээ эрүүл, чийрэг байна төдий чинээ үхэх магадлал өндөр аж. Хаигийн гол нь өмнөх халдварын үеэр тус вирусээр өвчилсөн иргэд шинэ тахлын эсрэг дархлаатай болсон байжээ. Энэ нь тус хоёр халдвар нь нэг зүйл бөгөөд өмнөх вирус мутацид орсон гэдгийг эрдэмтэд баталсан байна.

Иймд “COVID-19” вирусийн генийн судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай, цаашид уг вирус дахин мутацид орж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-03-10 21:01

Олон мутацид ордог бол аймар л вирус байна даа манай монголчууд боломжтой л байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button