Я.Буянжаргал: Франц иргэн ажлынхаа кемпэд 36.7 хэмийн халуунтай, ямар нэг зовуурьгүй тусгаарлагдаж байна

Өнөөдөр /2020.03.10/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад тус вирусийн халдварын анхны тохиолдол гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн байдлаар бүртгэгдээд буй билээ.
Энэ талаар тус яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал,
“Өглөөний 06.00 цагт Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, франц иргэнээс шинэ коронавирус илэрсэн талаар мэдээллээ.
Түүний хамт “Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор 59 зорчигч ирсэн. Тэднээс нэг иргэнийг сэжигтэй тохиолдол тооцож ХӨСҮТ-д тусгаарласан. 31 хүнийг ажиглалтад тусгаарлалаа.
Мөн “Турк-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор 175 хүн ирсэн. Тэднээс асуумж авах, үзлэг хийх ажил үргэлжилж байна. Мөн Дархан-Уул аймагт Сүхбаатар боомтоор орж ирсэн 25 хүнийг тусгаарласан. Өнөөдрийн байдлаар нийт 514 хүн тусгаарлалтад байна.
Өнөө өглөө мэргэлжийн эмч нарын баг Дорноговь аймагт ажиллахаар явсан.
Франц иргэн одоогийн байдлаар халуураагүй, 36.7 хэмийн халуунтай байна. Мөн зовуурьгүй байгаа аж. Тусгаарлагдсан кемпэд нь ханын хүчилтөрөгчийн аппарат, эрчимт эмчилгээний монитор бий. Эмч нар хянаж байна. ДЭМБ-ын зааврын дагуу өргөн хүрээний антибиотикийн эмчилгээ хийнэ. Дутагдсан ам, тариа байхгүй.
Түүнийг онгоцноос буухад нь өөрийгөө тусгаарлахыг анхааруулсан ч ажил хэрэг болгоогүй байна” гэлээ.
Холбоотой мэдээллүүд:
Д.Нямхүү: Энэ асуудалтай дэлхийн 104 гаруй орон тулсан, бид ч мөн туллаа
ЭМЯ: Монгол Улсад “Imported Case” буюу гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол бүртгэгдлээ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За одоо яая гэхэв ороод ирж?! Одоо хэрхэн эмчилдэгээ. Яаж газар авахуулахгүй байж чаддаг. Монгол хүний дархлаа ямар байдгийг л харуулах цаг иржээ?! Бүгд л хичээцгээе?!
Монголд эмчлэгдээсэй.
Новш юмаа. халдвар гайгүй байхад алцагнаж, алцагначихаад яг ид дэгдэлтийнх нь үед хятадуудын заавраар хамаг хорио цээрээ нээсэн Онц байдлынхан хариуцлага хүлээх ёстой шүү дээ
Буудаж устга
buudsan n deerde har lalariig
Даварсан шээс вэ ёо ёо