Нийгмийн

ХУУЛЬ: Өвчнөө санаатай нууж, бусдад тараасан бол 8-15 жилийн хорих ялтай

Дэлхий дахинд үинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр байна. Монголд өчигдөр /2020.03.10/ халдварын тохиолдол бүртгэгдсэн. Тухайн францын иргэнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа билээ.

Тэгвэл гоц халдварт өвчнийг санаатайгаар нуух, бусдад тараасан тохиолдолд дараах хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай. Үүнд:

Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан, хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол Эрүүгийн хуулиар 8-15 жил хүртэл хугацаагаар хорих, энэ гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял тус тус шийтгэхээр заасан байдаг ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button