Нийгмийн

Увс дахь Англи иргэний сорьцыг Улаанбаатар руу явуулжээ

-АНГЛИ ИРГЭНИЙ ОРСОН ТАВАН ОБЬЕКТИЙГ ХААЖЭЭ-

Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэнийг өчигдөр /2020.03.10/ Увс аймгийн  Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газарт тусгаарласан билээ.

Тэгвэл Англи иргэнээс өнөөдөр өглөө шинжилгээний сорьц авч Улаанбаатар хот руу сорьцыг явуулжээ.

Аймгийн Онцгой комиссоос тусгай ажлын хэсэг гарч, энэ сарын 10-нд Бөхмөрөн сум руу явсан бөгөөд Английн иргэнээс шинжилгээний сорьц аваад өнөөдөр буцаж ирсэн байна. Түүний  биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.

Дээрх иргэн Увс аймагт байх хугацаандаа хоёр супермаркет, нэг ресторан, нэг зочид буудал, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраар үйлчлүүлсэн  учраас  нийт таван объектыг  түр хааж,  голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн гэж албаны эх сурвалж мэдээлэв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Англи иргэн 3 сарын 2-ноос 5-ны хооронд хотод хаагуур явсан бэ?

Холбоотой мэдээ

Back to top button