Манай улс 1000 иргэнээ БНСУ-аас ДӨРВӨН удаагийн нислэгээр авна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1,000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авахаар болсон байна. Мөн Япон Улсаас дээрх шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар Засгийн газрын хуралдаантай холбоотойгоор ЗГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа “Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Ирээд мөн 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна. Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан” хэмээн мэдээлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1000 xuniig bagtaax bair bn uu sain shalgaj tusgaarlaarai