ДЭЛХИЙ
Нэг өдрийн дотор АНУ-д 5008, Италид 5322 халдвар илэрчээ

Шинэ коронавирусийн халдварын эрчим Европ тивд нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагийн дотор Итали улсад 5322 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 427 хүн нас баржээ. Ингэснээр тус улс дахь нийт эндэгсдийн тоо БНХАУ-ынхаас давж гараад байна.
Харин халдвар анхлан дэгдсэн голомт Хятад оронд өчигдөр 39 шинэ тохиолдол л бүртгэгджээ. Мөн гурван хүн нас барсан. Халдварын шинэ голомт хэмээн яригдаж байсан БНСУ-д 239 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ.
Дээрхээс харахад халдварын эрчим Азийн орнуудад наамжих болсон нь ажиглагдаж байна.
Иранд 1046, Испанид 3308, Германд 2993, АНУ-д 5006, Францад 1861 хүн халдвар авчээ.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.