ЭМЯ: Коронавирус Азид дахин тархах эрсдэл үүслээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
Хэвлэлийн хурлын эхэнд “Өчигдөр мэдээлэл хийснээс хойш дэлхийн 173 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Таван оронд коронавирусийн тохиолдол шинээр бүртгэгдлээ. АНУ, Итали, Испани, БНСУ, Дани, Герман, Франц улсад халдвар хурдтай тархаж байна.
Ковид-19 халдвар анх гарсан эхний сард 100 мянган тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл сүүлийн 12 хоногт 100 мянган хүн халдвар аваад байна. Мөн Европ тивээс Ази тив рүү халдвар зөөвөрлөгдөх хандлага ажиглагдаж байна. Эрдэмтэд Азид хоёр дахь давалгаа үүсэж, халдвар дахин тархах эрсдэл үүслээ. Учир нь Европоос ирсэн иргэдээс халдвар илэрсэн тохиолдол Сингапурт 33, БНХАУ-д 140 шинээр бүртгэгдлээ. Тиймээс халдвар Ази тивд дахин тархах эрсдэл үүссэн учир бүх орныг урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээгээ сулруулж болохгүйг анхаарууллаа” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.