Д.Нямхүү: Дахин дөрвөн иргэн коронавирусийн халдвар авлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Энэ сарын 16нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлээр ирсэн 156 иргэний шинжилгээний хариу гарсан. Үүгээр шинээр дөрвөн тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдвар авсан тохиолдох өмнөх зургаатайгаа нийлээд 10 боллоо. Халдвартай нь тогтоогдсон дөрвөн иргэний хоёр нь эрэгтэй, хоёр эмэгтэй.
Франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Мөн энэ сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирсэн иргэдээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.