ДЭЛХИЙ

"Samsung” компанийн үйлдвэрийн дахин нэг ажилтан "COVID-19” халдвар авчээ

“Samsung” компанийн Гүми хот дахь ухаалаг гар утасны үйлдвэрийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ.

“Халдвар авсан ажилтан өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш өөрийгөө тусгаарласан. Гүми хотын үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохгүй” гэж тус компанийн төлөөлөгч мэдээлсэн байна. 

Энэ нь БНСУ-ын халдварын голомт болох Дэгү хотоос 50 орчим километр зайд оршдог уг үйлдвэрт халдвар бүртгэгдсэн долоо дахь тохиолдол юм.

Түүнчлэн тус үйлдвэрийн ажилтнуудаас халдвар илэрсэнтэй холбогдуулан “Samsung” компани уг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хэд хэдэн удаа зогсоосон аж. Компанийн зүгээс дахин саатал үүсэхээс урьдчилан сэргийлж зарим ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийг Вьетнам руу шилжүүлэх шийдвэр гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button