НИЙГЭМ

Тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарч, Дорнод аймаг руу буцаахаар болжээ

Энэ сарын 19-ний өдөр Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлийн зорчих тээврийн автобусанд 37,3 хэмийн халуунтай иргэн явсан тул аймгийн онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч, тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, хамт явсан 19 зорчигчийг ажиглах байранд аваад байсан юм.

Тус иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарсан бөгөөд сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Үүний дагуу аймгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагууд хуралдаж тусгаарлагдсан 1, ажиглах байранд байсан 19 иргэн, нийт 20 иргэнийг Дорнод аймаг руу буцааж явуулахаар шийдвэрлэжээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button