Нийгмийн

"Аудитын шаардлага хангаагүй тул цэцэрлэгийн барилгын ажлыг хүлээж аваагүй”

Баянгол дүүрэгт цэцэрлэг барих санаачлагыг 2015 онд МҮОНТВ ”Сэтгэлийн үндэс” нэр бүхий төслийн хүрээнд эхлүүлсэн. Улмаар 2018 онд тус дүүрэгт цэцэрлэгийн барилгын ажлыг шилжүүлэх хүсэлтээ илэрхийлж дүүргээс барилгын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хандив тусламж санхүүжилтийн болон байгууллагын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагаар аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай болохыг мэдэгджээ.

Улмаар 2018.08 дугаар сард МҮОНТВ-ээс аудитын дүгнэлт ирүүлсэн ч, шаардлага хангахгүй болохыг мэргэжлийн хүмүүс тогтоосон байна.

Дусаагүй барилгын ажлыг шилжүүлэхдээ барилгын ажлын батлагдсан зураг, барилгын үе шатны хяналтын тайлан, далд ажлын акт, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн аудитын дүгнэлт шаардлагатай байдаг. Тиймээс Баянгол дүүрэг уг цэцэрлэгийн барилгын ажлыг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Гэтэл өнөөдөр /2020.03.28/-нд www.undesten.mn сайтад дөрвөн жилийн өмнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 120 хүүхдийн цэцэрлэг барихаар 870 сая төгрөгийн хандив цуглуулж улмаар Баянгол дүүргийн Засаг дарга уг мөнгийг авч захиран зарцуулсан мэт мэдээлэл гарсан байна.

Тус мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл тул барилгын ажил яагаад зогсонги байдалд орсон, хандивын мөнгө хаашаа орсон зэрэг асуудлыг МҮОНТВ-ийн удирдлагуудаас тодруулах нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button