Нийгмийн

Д.Нарангэрэл: Манай улс COVID-19 вирусийн хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байх нь чухал

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тухай ээлжит мэдээ мэдээллийг хийлээ. Мэдээллийн эхэнд COVID-19 вирусийн тархалтын өнөөгийн нөхцөл байдал дэлхий дахинд ямар байгаа тухай мэдээлэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 196 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Лаос, Ливи улсад шинээр тохиолдол бүртгэгдсэн. Хижээл насны иргэд /COVID-19/-өөр түгээмэл өвчилж байсан бол энэ тоо залуужиж 18-45 насны залууст вирусийн халдвар түгээмэл тохиолдох болсон. Түүнчлэн гадаадын улс орнуудад 13-аас доош насны гурван хүүхэд /COVID-19/-ээр нас барсан тул иргэд сонор сэрэмжээ алдахгүй байхыг ДЭМБ-аас сэрэмжлүүлж байна. Манай улс хэдийгээр коронавирусийн эхний давалгаанд амжилттай тэсч үлдсэн боловч, ингээд тайвширч болохгүй. Вирусийн халдвар 6 сар хүртэлх хугацаанд үргэлжилж болзошгүй тул манай улсын хувьд вирусийн хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

“Манай улс 2020.01.09-өөс хойш 3,413 иргэнийг тусгаарлан ажиглаад байна. Одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр Жаргалантаас 16, "Асралт мед" эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилсэн. Бид ажиглалтанд шилжсэн хүмүүст хатуу зөвлөмж өгч байгаа бөгөөд цаашид халдварыг Монгол Улсад нэмж гаргахгүй байх бүх эрсдлийг бид тооцож байна. Ингэхдээ хуулийн болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллана. Вирусийн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлж 5,000 ор дэлгэх төлөвлөгөө гаргаад байна. Дэлгэх орнуудын тоогоо бид Монголын хүнд амын дунд гарсан халдварын тохиолдлын тоотой харьцуулж, эрсдлийн тооцоонуудыг хийсэн бөгөөд долоон үе шаттайгаар 5,000 орчим ор дэлгэх төлөвлөгөөг гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button