НИЙГЭМ

Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт”-ИЙН 49 хувийг зарсан хэрэгт ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ санал хүргүүлжээ

Улсын ерөнхий прокурорын  тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан Оюутолгойн болон Дубайн хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойгоос нүүрс алга болсон, Хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан, тус үйлдвэрийн 49 хувийн хөрөнгө оруулалт зэрэг хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлах  чиглэлийг цагдаа, АТГ, тагнуулын байгууллагад өгчээ.

Уг хянагдсан хэргүүдийн дунд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн  банкны удирлагад хамаарах хэрэгтэй танилцаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзжээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал Нийслэлийн прокурорын газарт хүргэгдээд байгаа аж.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button