НИЙГЭМ

Олон улсын үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвд нээгдлээ

МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж буй “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл Экспо” төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийс

лэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ОХУ, БНСУ, Непал, Хонконг зэрэг улсын зочид төлөөлөгчид, үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид оролцов.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140 мянган аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид байдаг аж.

Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ-аас гадна ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Буриад, Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглэний барааны 11 компани, Непалын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй байгууллага оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-12-03 21:41

Discounts On Viagara Pharma Rx Online [url=http://cialibuy.com]cialis 20mg price at walmart[/url] Trusted Algondones Celecoxib

Холбоотой мэдээ

Back to top button