НИЙГЭМ

БХБЯ 6,000 амны хаалт Улсын онцгой комисст хандивлана

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн гүйцэтгэгч  Чайна Тисижу Сивил Инженеринг группээс нийгмийн хариуцлагын хүрээнд Барилга, хот байгуулалтын яаманд 6000 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр БХБЯ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайханаас Чайна Тисижу Сивил Инженеринг групп ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, энэхүү амны хаалтуудыг шинэ короновирустай тэмцэх үйлсийн тэргүүн эгнээд зүтгэж байгаа Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт уламжлан хандивлахаа мэдэгдлээ.

Дашрамд дурьдахад өнгөрсөн хугацаанд БХБЯ болон харьяа агентлаг, төрийн өмчит байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж, төрийн бус байгууллагуудын албан хаагчид нэгдэж нэг өдрийн цалин болох 22.0 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивласан болно. 

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button