УЛС ТӨР
ЖДҮХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр боллоо
Цар тахлын үед авч хэрэгжүүлэх Засгийн газрын цогц арга хэмжээний талаар өнөөдөр /2020.04.09/ УИХ-аар хэлэлцлээ.
Үдээс өмнөх хуралдаанд гарсан дараах агуулга бүхий дэд заалт нэмэх саналыг Төсвийн байнгын хороогоор дэмжсэн байна. Тодруулбал,
- Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөлийг хангах
- Боловсролын алсын зайн сургалтын үйлчилгээ үзүүлэх
- Хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих
- Импортын бүтээгдэхүүнүүдийг орлох, дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих арга хэмжээнд шаардлагатай үнэ, тарифын хөнгөлөлтийг үзүүлэх,
- ЖДҮХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн санал батлав.
Уг саналыг УИХ-аар хэлэлцэж, гишүүдийн 69.3 хувийн саналаар уг хуулийн төсөл батлагджээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.