Ярилцлага

Э.Эрхэс: Монголд эрэгтэй мэйк-ап артистыг ижил хүйстэн гэж буруу ойлгодог

Нүүр будалтын салбарт хүчин зүтгэдэг эрэгтэй уран бүтээлчид цөөнгүй. Тэр дундаас өөрийгөө будаж, бусдад өвөрмөцөөр танигдаж чадсан нэгэн бол залуу мэйк-ап артист Э.Эрхэс юм. Бусдын шүүмжлэлийг үл тоон, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваа түүнтэй өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-нд ярилцсанаа СЭРГЭЭН нийтэллээ.

- ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС ХЭД ДАХИН ИЛҮҮ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН-

-Мэйк-ап артист гэх энэ мэргэжилтэй ажил, амьдралаа холбосон тэр үеийн талаар ярилцлагаа эхлүүлье. Яагаад энэ салбарыг сонгох болов?

-Би уг нь хөгжим бүжгийн коллежийг бүжигчний мэргэжлээр төгссөн юм. Аравдугаар ангид байхад тайзны нүүр будалтын хичээл орж эхэлсэн. Тэр үеэс эхлэн өөрийгөө нүүр будах сонирхолтой, мэдрэмжтэй гэдгээ мэдсэн юм. Энэ талаар илүү сонирхож, "youtube” сувгаас будалтууд сурч, туршиж үздэг болсон. 2018 онд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хэдэн сар ажиллаж байгаад нүүр будалтын 14 хоногийн түргэвчилсэн сургалтад суусан. Тэр цагаас хойш мэйк-ап артистаар ажиллах болсон.

-Мэргэжлээсээ тэс өөр чиглэлээр ажиллах болсонд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав, ээж маань миний хүсэл сонирхлыг хүндэтгэж, энэ ажлыг сонгоход огт эсэргүүцээгүй. Харин ч тэд намайг нүүр будалтаар сурахад дэмжлэг үзүүлсэн.

-Эрэгтэй хүн нүүр будаж сурахад амаргүй байсан биз. Нүүр будаж сурахад бэрхшээлтэй зүйл нь юу байв?

-Эрэгтэй хүний гарын дүй эмэгтэй хүнийх шиг эвлэгхэн байдаггүй юм билээ. Мэдрэмж, техникээс эхлээд л хэцүү зүйл маш их байсан. Эмэгтэй хүнээс хэд дахин илүү хичээх шаардлагатай болсон. Шантармаар үе олон байлаа. Миний хувьд энэ бүхнийг сурахад маш их хичээл зүтгэл шаардсан.

-Ажиглаад байхад нүүр буддаг хүмүүс гарын дүйтэй хүмүүс байдаг юм билээ. Таны хувьд хэр гарын дүйтэй вэ, зураг зурдаг уу?

-Багаасаа л зураг зурах дуртай хүүхэд байсан шүү. Мэргэжлийн түвшинд биш ч сонирхлоороо зурдаг, бас гар урлалд сонирхолтой.

-Өмнө нь нүүр будалтын ямар нэгэн тэмцээн, уралдаанд оролцож байв уу?

-"Mild cosmetic”-оос зохион байгуулдаг "Beauty of Cezzane-2019” тэмцээнд анх удаа оролцож, 100 гаруй уран бүтээлчээс шилдэг гуравт шалгарч байлаа. Энэ жил түрүүлэхийн төлөө дахин хүч үзэж байгаа.

-БИ ЕВРОП ХҮЧИРХЭГ, ТОД БУДАЛТАД ДУРТАЙ-

-Хүн бүрийн нүрний хэлбэрт тааруулж будна гэдэг амаргүй байх. Таны хувьд ямар нүүрний хэлбэртэй хүн будахад илүү хялбар байдаг вэ?

-Зөв ясны бүтэцтэй хүний нүүрийг будахад илүү хялбар байдаг. Махлагдуу аль эсвэл зөв бус хэлбэртэй нүүр будахад бага зэрэг хэцүү. Тухайн хүний ясан дээр нүүр будалт хийгддэг учраас ясны бүтэц маш чухал. Тухайлбал, хацар болон шанааны ясан дээр сүүдэр тавих, нүдний ясны хүнхэр  дотор будах гэх мэт. Нүүрний хэлбэр, арьсны өнгөнөөс шалтгаалан хэрхэн будах вэ гэдгээ өөрөө мэдэрчихвэл яваандаа гарт орчихдог.

-Та ихэвчлэн ямар төрлийн будалт хийдэг вэ?

-Би гол төлөв европ буюу тод, хүчирхэг будалтад дуртай. Эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй болгох, өөрийгөө өөр өнцгөөс хараасай гэсэн үүднээс энэ төрлийн будалтыг түлхүү хийдэг.

-Нүүр будалтын шинэ санаагаа хаанаас олдог вэ?

- Инстаграм хуудсаас ихэнх санаагаа олдог. Дэлхийн алдартай артистуудын будалтаас санаа авч, туршиж үздэг. Гэхлээ европ болон монгол хүний нүүрний бүтэц өөр. Тийм учраас монгол хүний нүүрэнд буулгахад их ажиллах шаардлагатай.

https://www.facebook.com/110895293652571/videos/2538826233038190/

-Нэг нүүрний будалтыг "гартаа оруулахад хэр олон удаа давтдаг вэ?

-Өөр өөр нүүрний хэлбэртэй, арьстай хүмүүс дээр туршиж үздэг. Тухайлбал, нарийн нүүртэй, өргөн нүүртэй, бага зэрэг үрчлээтэй, бор арьстай хүний нүүрэнд тохируулж, хоёроос гурван удаа будаж үзэж, алдаанаасаа суралцдаг.

-Өөрийнхөө нүүрийг будах, өөр хүний нүүрийг будах хоёр юугаараа ялгаатай вэ?

-Өөрийнхөө нүүрний хэлбэр, ясны бүтцийг надаас өөр сайн мэдэх хүн байхгүй учраас өөрийгөө будах илүү амархан. Хүний нүүр будах арай хэцүү. Хүний нүүрний булчин, ясны бүтцээс гадна хүний хөмсөгний дээр доор, нүдний том жижигт тохируулж будна гэдэг амаргүй.

-Нүүр будалт ярихад давхар арьс арчилгаа яригдана. Та арьсаа хэр арчилдаг вэ?

-Миний хувьд нүүр будалтад арьсаа хэрхэн бэлдэх вэ гэдэг талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй. Холимог арьстай учраас арчилгаа их шаарддаг. Иймд өдөр бүр нүүрээ цэвэрлэдэг.

-ӨӨРИЙГӨӨ БУДАЖ БУДАЛТАА АМИЛУУЛАХ НЬ МИНИЙ МАРКЕТИНГ-

-Эрэгтэй мэйк-ап артистууд цөөнгүй байдаг. Тэр дундаас таны бусдаас ялгарах онцлог нь өөрийнхөө нүүрийг будахаас гадна, хиймэл үс зүүж будалтаа амилуулдаг. Энэ талаар ярьвал?

-Энэ нь миний бусдаас ялгарах онцлог, давуу талаас гадна бусдыг өөртөө татах маркетинг гэж хэлж болно. Гадаадын ихэнх нүүр будалтын брэндийн нүүр царай нь эрэгтэй моделиуд байдаг. тэд бусдын сэтгээгүй зүйлийг сэтгэж, бага зэргийн гаж, өвөрмөц дүр төрхийг гаргаж, олны анхаарлыг татдаг. Иймд монголд яагаад эрэгтэй артист энэ дүр төрхийг гаргаж болохгүй гэж бодсон. Анхандаа үүнийг хүмүүс яаж хүлээж авах бол гэж маш их айж, сандарч байсан. Тэгээд л багахан хэмжээний золиос гаргаж байж зорьсондоо хүрнэ гэдэг үүднээс зориглоод цахим орчинд лайв хийж эхэлсэн.

-Гадаадад олонд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн өөрийгөө будаж, эмэгтэй хүн шиг хувцасладаг эрэгтэй артистууд олон бий. Харин манай улсад үүнийг маш шүүмжлэлтэй хүлээж авч, таныг ижил хүйстнээ сонирхдог гэж хүмүүс бичиж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Ажил, мэргэжлийг жендертэй холбож ойлгох нь буруу юм. Манай улсад нүүр буддаг эрэгтэй хүн гэхээрээ л ЛГБТ гэж буруугаар ойлгох нь их байдаг. Эмэгтэй хүмүүсийн хийдэг ажил мэргэжлийг эрэгтэй хүн хийхээр зарим хүмүүс атаархсан ч байж магадгүй, эсвэл мэдлэггүй болохоороо тэгэж боддог байх. Тэрэнд би буруу өгөхгүй. Миний ажил, хувийн амьдрал хоёр тусдаа зүйл. Тэднийг намайг ижил хүйстэн гэлээ гээд би тийм болчихгүй шүү дээ.

-Ер нь та хүмүүсийн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх энэ ажлыг хийж эхлэхэд үнэхээр хэцүү байсан. Өсвөр насны хүү болгоно, бүтээнэ гээд ямар ч айдасгүй энэ ажлыг эхэлсэн. Гэтэл хүмүүс маш их харааж, үзэн ядаж эхэлсэн. Өмнө нь цахим орчинд хүмүүсээр хараалгаж, тэрэндээ бухимдаж байгаа хүмүүсийг хараад юунд нь ингэж эмзэглэдэг юм бэ гэж боддог байсан. Гэтэл өөр дээр ирэхээр маш хэцүү гэдгийг мэдэрсэн дээ. Үг гэдэг хүнийг алж ч болно, амьдруулж ч болно гэдгийг өөрийн биеэр ойлгосон. Анхандаа тэр бүх хараалыг уншаад үнэхээр шантармаар байсан, уйлж байсан. Сүүлдээ тэр болгоныг өөр дээрээ тусгаж хүлээж авахаа больсон доо. Үргэлж сайхан үг сонсож, магтуулсаар амжилтад хүрнэ гэж байхгүй. Энэ бүхнийг даван туулж байж амжилтад хүрнэ гэж бодоод их хичээсэн. Одоо хүмүүст юу хүргэх гэж байгааг минь ойлгодог, эерэгээр хүлээж авдаг хүмүүс харьцангуй их болсон байна лээ. Үүнд ач холбогдол өгөхөө болиод байгаа.

-НҮҮР БУДАЛТ БОЛ МИНИЙ АМЬДРАЛ-

-Цаашид бүжигчнээрээ ажиллана гэж боддог уу?

- Үгүй. Одоо хийж байгаа ажлаа тултал нь хийж, энэ салбарт зүтгэхээр эргэж буцалтгүйгээр шийдсэн.

-Э.Эрхэс гэдэг хувь хүн яг ямар хүн бэ?

-Би ер зүгээр сууж чаддаггүй, хөдөлгөөнтэй, нөхөрсөг, яриасаг хүн. Зан аашийн хувьд ер нь ааштай шүү (инээв.сурв)

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Миний зорилго бол өөрийн гоо сайхны брэндтэй болох. Дэлхий дахинаа танигдсан Азийн, тэр дундаа Монголын эрэгтэй мэйк- ап артист гэж танигдахыг хүсдэг.

-Нүүр будалтыг нэг үгээр илэрхийлбэл?

-Нүүр будалт бол миний амьдрал.

-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Үеийнхээ залууст хандаж хэлэх үг бий юу?

-Арван жилийн дараа эргээд харахад харамсахаар зүйл бүү хийгээрэй. Мөнгө олохын төлөө биш, хүсэл мөрөөдлөө дагаж өөрийн дуртай зүйлээ хийгээрэй гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
esv
esv
2020-04-13 12:49

sonirholtoi yum a

Ард түмэн
Ард түмэн
2020-04-13 20:35

Одоо энэ арван жилийн охидууд нүүр будахаа болих хэрэгтэй. Яагаа ч үгүй авгай хүүхэн болчих гээд байх юм. Тэнэг хэрэг. Дээр нь з�##�уучууд будаад эхэллээ. Өөртөө итгэлгүй байгаагийн шинж дээ.

Зочин
Зочин
2020-08-11 18:04

Гоё байна

Зочин
Зочин
2020-04-14 10:00

Чи битгий хуц

Зочин
Зочин
2020-04-13 22:16

Goy hiih jumaa, amjilt husey

рри
рри
2020-05-19 17:28

ок

рри
рри
2020-05-19 17:38

Танай дэлгүүр аягүй худ�##�аа санагдсан пудерн хор тайлагч гэсэн зүгээр өнгөн хувирдаг тос байна. тэгээд бас нэг крем авсан крем аймар гоожоод асгардаг хуурамч бүтээгдэхүүн аймар рекламдаж зардаг

зочин
зочин
2020-05-19 17:40

нүүр будаж байгаан үнэхээр лаг амжилт

Зочин
Зочин
2020-08-11 11:54

Злаааа

Зочин
Зочин
2020-08-11 13:10

Амжилт эмэгтэйчүүд илүү ойлгоно

sara
sara
2020-08-16 15:45

chi tgd budah hun mundsan bish ooriigoo budaad givluur zuugeed bh yum.hun buruu oilgono.ter harts marts ch buruu l bnshuu.tseregt yav.ehleed

Холбоотой мэдээ

Back to top button