НИЙГЭМ

АПУ компани 49 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ

МУ-ын Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулсан “ТОП 100”-д багтсан хүнд үйлдвэрлэлийн салбарын топууд 2018 онд улсын төсөвт 17 тэрбум төгрөг, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын топууд 29 тэрбум төгрөг төвлөрүүлсэн талаар МҮХАҮТ мэдээллээ.

“Топ 100” ААН-ийн амжилтаас онцолбол “М-Си-Эс Кока Кола” ХХК 30 дугаарт, “АПУ Трейдинг” 42 дугаарт, “Спирт бал бурам” 49 дүгээрт жагссан байна.

Монголын Хөрөнгийн биржийн хамгийн өндөр үнэлгээтэй АПУ ХК-ийн борлуулалтын орлого 19 хувиар өсөж, 512.9 сая төгрөг болсон байна. АПУ компани ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Европын зарим оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа бөгөөд 2018 оны ашгаас 49 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.

2019 оны эхнээс элдэв “асуудалд” ээрүүлэх болсон “Таванбогд фүүдс” ХХК “ТОП 100”жагсаалтын 91 дүгээрт бичигдсэн.  Эднийх “KFC”-ийн франчайзинг эрх болон “Yum!” брэндийн “Pizza Hut”-ийг Монголд нэвтрүүлээд байна.

“ТОП 100” аж ахуйн нэгжийн 72 дугаарт бичигдсэн “Талх чихэр” ХК-ийн тухайд талх, талхан төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн 67 хувь, гурилан бүтээгдэхүүний 25 хувийг хангаж байна.2018 онд 14 мянган тонн бүтээгдэхүүн борлуулж, 46.6 тэрбум төгрөгийн орлого, 1.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Харин “Сүү” ХК 96 дугаарт орсон байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 48 хувийг хангаж байгаа тус компанийн 2018 онд 70.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 5.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

“ТОП 100”-д багтсан хүнд үйлдвэрүүдийн тухайд “Цемент шохой” компани 79 дүгээрт, “Монполимет” 95 дугаарт, “Монголын алт корпораци” зургаадугаарт бичигджээ. Эдгээр компаниуд тус бүр жилд нэг сая орчим тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй билээ.

“ТОП 100” ААН-тэй эн зэрэгцэн Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр 20 аж ахуйн нэгж, зургаан иргэн тодорч шагналаа гардлаа. Монгол Улсад 191 мянга гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдгаас 100 мянга гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж, нийслэлийн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Татвар төлөгчдийн өдрүүд жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг уламжлалтай. 2018 оны шилдэг татвар төлөгч иргэнээр Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Л.Болдхуяг, Т.Баясгалан, Л. Очирсүрэн, Б.Чинбат нар шалгарчээ. Харин Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжээр дараах 20 байгууллага шалгарлаа

1.Жэйкобс инжэ Жэйкобс инжнэринг ХХК

2."Жи Си Ар монголиа’ ХХК

3.’НБИК" ХХК

4."Спэйшлайззд Карьер консалтинг" ХХК

5."Талх Чихэр" ХХК

6.Интэрнэйншл медикал Сентер ХХК

7.“Премиум конкрит” ХХК

8."Мөнххада" ХХК

9."Милко" ХХК

10.Нормет Монголиа ХХК

11.Медика монголиа ХХК

12."АОДЭ" ХХК

13."Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс ХХК

14."Монголиан транс ложистик" ХХК

15."Эм Эм Эс инженеринг" ХХК

16."Монголын ипотекийн корпорац ОССК" ХХК

17.Энержи Интернэншл ХХК

18.Монгол эм импекс концерн ХК

19."Замайн сервисиз"

20." Камминс монголиа инвенстмэнт" ХХК Шилдэг татвар төлөгч иргэн, ААН-ийг 20 дахь жилдээ тодруулж байгаа билээ.


Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-15 01:22

Prix Levitra Pas Cher Zithromax Side Affects [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Achat Cialis Ebay

Холбоотой мэдээ

Back to top button