Монголын шилдэг шатарчид хандивын онлайн зэрэг тоглолт хийнэ

Дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед эх орон, ард иргэдээ аюулт тахлаас хамгаалан тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа сэтгэлийн дэм, урам хайрлах сайн үйлсэд салбар салбарын эрхмүүд нэгдсээр байгаа билээ.

Энэхүү сайн үйлсэд шатрын их мастер цолтнууд, шилдгүүд нэгдэж, хандивын онлайн зэрэг тоглолт хийхээр болжээ. Ингэснээр уншигч та бүхэн их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, С.Билгүүн, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Б.Аминаа, олон улсын мастер Г.Мөнхгал, У.Насанжаргал, Д.Батсүрэн, Т.Мөнхзул, Ү.Агьбилэг нарын хэнтэй нь ч онлайнаар тоглох боломжтой.
Монголын шатрын холбооны Тамирчдын зөвлөлөөс санаачлан, зохион байгуулах эл тоглолтод тамирчид, шатар сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьжээ. Тэд онлайн зэрэг тоглолтын үеэр цугларсан бүх хандивыг ХӨСҮТ-д хандивлахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.