УЛС ТӨР

АБГББХ: “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.29/ хуралдаан 14.45 цагт эхэлж, Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулахыг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.

Хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд оролцов.

Хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, хариулт авлаа. Тэрбээр, олон чухал асуудлыг тусгасан хуулийн төслийг дэмжиж байна гээд иргэд амны хаалт зүүх, зай барих, ариун цэвэр халдваргүйжилтийн арга хэмжээ зохион байгуулахтай холбоотойгоор зөрчил гаргавал Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох тухай асуудал байна.

Машиндаа ганцаараа явж байхдаа, хөдөө орон нутагт маск зүүх үү, энэ бүгдийг нарийвчлан зааж өгсөн үү гэдгийг тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, журмаар зохицуулна, харин журмаар хэрхэн зохицуулах эрхийг эрх бүхий албан тушаалтнуудад хуулиар олгоно гэж хариулт өгсөн юм.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу санал хураалт явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button