Нийгмийн

“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо

“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайханыг томиллоо. Хурлаар “Багануур” ХК-ийн удирдлагууд 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрт хамрагдаж, техник, технологийн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн.

ТУЗ-ийн ээлжит хурлаас энэхүү ажлыг богино хугацаанд гүйцэтгэх чиглэл өгч, шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг компанийн удирдлагуудад санууллаа. 

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button