Нийгмийн

“Үжин төв 2” түрээсээ дийлэхгүйд хүрч, хүүхдүүдээ төрийн хамгаалалтад шилжүүлжээ

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах “Үжин төв 2” хаалгаа барихад хүрчээ. Учир нь түрээслэгч төлбөрөө 200 мянган төгрөгөөр нэмсэнээс ийн төсөвгүй болсон байна. Иймд тус төвийнхөө хүүхдүүдийг төрийн хамгаалалт руу шилжүүлжээ. Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар ХНХ-ийн сайд С.Чинзориг нарын хүмүүст төрийн зарагдахгүй байгаа олон байрнаас “Үжин” төвд өгөх эсвэл дэмжиж ажиллахыг үүрэг болгож байсан. Гэвч хэрэгжихгүй байсаар хүчирхийлэлд өртсөн хөөрхийлөлтэй үрс үл хайхрагч эцэг эх, гэр бүл рүүгээ эргээд явах болох нь. Энэ тухай тус төвийн захирал Д. Ундраа өөрийн цахим хуудсанд нийтэлснийг хүргэж байна.

“Үжин төв2“ байрны түрээсийн хугацаа дуусаж, сунгах гэтэл 200.000 төгрөг нэмээд санхүү төсөвгүй бид сунгах боломжгүй боллоо.

2019 онд энэ байраа түрээслээд хүүхдийн орчин бүрдүүлж хичнээн өдөр обойгоо сольж, засвар хийсэн билээ дээ.

Үжин төв 2-д 2-6 сар үйлчилгээнд хамрагдаж байсан 1.6-15 насны хүүхдүүд Үжингээсээ явахгүй гээд бөөн уйлаан, нийгмийн ажилтнууд маань албан ёсоор төрийн хамгаалах байранд хүлээлгэн өглөө.

Хүүхэд үйлчилгээнд хамрагдаж байгаа энэ хугацаанд хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, Хамтарсан багууд гэр бүлтэй нь ажиллаж, гэр бүлд эргэн нэгтгэх үйл ажиллагаанд бэлтгэсэн байх ёстой.

Гэтэл олон хоног, сарын өмнөөс сануулсаар байтал гэр бүлд нь нөхцөл байдлын үнэлгээ хийн гэр бүлтэй нь ажиллах ажил үнэндээ зарим дүүрэг хангалтгүй байгаад харамсалтай байна.

Шууд нөгөө хүчирхийлэлтэй, үл хайхардаг эцэг эхчүүдэд шууд хүлээлгэн өгөх юм.

Хүүхдэд үзүүлсэн нөхөн сэргээх, нийгэм- сэтгэл зүй, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний үр дүнг ингэж болох уу?

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ тэр дундаа 24 цагийн хамгаалах байр, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг энэ хэдэн нийгмийн ажилтнууд чинь урам нь хугарч, шантарч цаашид хүүхэд хамгаалал тэр дундаа хүчирхийллийн хохирогч эрсдэл өндөртэй хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажилтан олдох оо больж байна даа.

Бид 108-аас гэр бүлд эргэн нэгтгэгдсэн хүүхдүүд ээ эргэж тойрч хяналтаа тавьж хоол хүнс, памперс, хувцас гэх мэт зүйлээр туслалцаа үзүүлэн эргэх холбоотой ажилладаг.

Монголд нийгмийн ажлын үнэ цэнийг хэн төр олон нийтэд ойлгуулан нийгмийн ажилтны эрх ашгийг хамгаалах ёстой вэ?

https://www.facebook.com/choijoo.undraa/posts/2625337167572392
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Фэйст бичээрэй
Фэйст бичээрэй
2020-05-02 19:39

Eрөнхийлөгчид шууд хандсан бол дээр байсан болуу. Уулзаж ч болно шдээ. E рөнхий сайдад наадуул чинь дуулгаагүй л байгаа даа. Тэр Овук сайл гуай хээр хөшөө босгож байснаас амьдр�##� хүндээр тусч буй хөөрхий хүүхдүүдэд гараа сунгаасай.

Tseel
Tseel
2020-05-03 10:07

Үтэр түргэн байр гаргаж өгөхийг шаардаж б.а тэд ордонд орох гээгүй.ердийн л байр байхад болно

Зочин
Зочин
2022-10-04 09:14

holboo barih dugaar bnuu

Холбоотой мэдээ

Back to top button