Нийгмийн

UBike & UBCab хоёр төсөл хамтран ажиллахаар болжээ

Өнөөдөр /2020.05.03/ Никель Ганбаа нэрээрээ алдаршсан Г.Дашням, Улаанбаатар хотын засаг даргын орлогч Батсуурь Отгонсүх -д өөрийн хоёр төслийг танилцууллаа. Үүнийхээ тухай сошиалд нийтэлснийг та бүхэндээ хуваалцаж байна.

1. ТҮК цэвэрлэгч нарт зориулсан хөдөлмөр хөнгөвчилсөн дугуйг НИКЕЛЬ ГАНБАА сайн дураараа зохион бүтээснийгээ ТҮК ажилчдад хэрэглүүлж үзлээ, тэд үнэхээр ам сайтай байна. Одоо бүр нэмээд мотор тавиад цахилгаан хөдөлгүүртэй болгоно. Цэвэрлээгээний ажилчид энэ том хогийн саваа точигнуулаад заримдаа 10 км хүртэл явганаар туулдаг гэдгээ хэлж, унаж үзмэгцээ одоо ингээд шууд аваад ажилдаа гарчихмаар эд байна гэв.

2. ЮБИКАБ ХХК-н электроникийн баг Монголд анх удаа дижитал таксиметр дотооддоо үйлдвэрлэж хэмжил зүйн тусгай зөвшөөрлөө аваад байгаа билээ. Бид хэмжил зүйн хуулийн дагуу жил бүр усны тоолуур, цахилгааны тоолуур шиг баталгаажуулж байх шаардлагатай тулгарсан иймээс Таксиметр зөв зааж байгааг баталгаажуулах хэмжих төхөөрөмжийг бид НИКЕЛЬ ГАНБААтайгаа хамтран анх цаасан дээр зурж байгаад л эхлүүлж байсан ажлаа мөн өнөөдөр албан ёсоор хотын орлогч Б.Отгонсүх-д танилцууллаа. Ташрамд дурдахад UBike & #UBCab хоёр төсөл хамтран ажиллахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сргш
Сргш
2020-05-03 22:52

Хар тамхичин

Холбоотой мэдээ

Back to top button