Нийгмийн

С.Амарсайхан: Айл өрхүүдийг орон сууцжуулах замаар хөрсний бохирдлыг бууруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.05.18/ мэдээлэл хийлээ.

"5000 гаруй нам даралтын зуух байна. Энэ оны аравдугаар сарын 1-нээс хойш түүхий нүүрсийг түлэхгүй хэмээх шийдвэрийг гаргаж, захирагчийн албанаас хэрэгжилтийг хянаж байгаа. Түүхий нүүрс болон нам даралтын зуухуудыг цэгцэлснээр Нийслэлийн утаа даруй буурсан. Үүний зэрэгцээ хөрсний бохирдлын асуудлыг ярихгүй бол болохгүй нь.

Өнөөдөр хөрсний бохирдлын 80 гаруй хувийг хүнд металь болон ил жорлон эзэлж байна. Жилд 400 орчим хүүхэд хөрсний бохирдлын улмаас хохирч байна. Хөрсний бохирдлыг нэг жилийн дотор юм уу, нэг сарын дотор бууруулж чадахгүй. Тиймээс аль болох яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Айл өрхүүдийг орон сууцжуулах замаар хөрсний бохирдлыг бууруулна. Мөн гэр хорооллын айлуудыг төвлөрсөн шугамд холбох ажлыг эхлүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 18, 2020 19:00

Орон сууцжуулна гээд бүтэхгүй ээ. Барилгын компаниудыг дэмжих хэрэггүй ээ. Зүгээр л төвлөрсөн шугмаа татаад л гүйцээ. Утаа ч байхгүй болно, хөрсний бохирдол ч байхгүй болно шүү

Холбоотой мэдээ

Back to top button