Нийгмийн
МИАТ халдвар батлагдсан тохиолдолд хэрхэн ажиллах дадлага, сургалт хийнэ

Монгол Улс одоогоор COVID-19вирусын халдварыг дотооддоо алдаагүй хэдий ч Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 5 дугаар сарын 27-ны Лхагва гаригт УОК, ОБЕГ, ХӨСҮТ-тэй хамтран халдвар тархсан тохиолдолд хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, бэлэн байдалд хэрхэн ажиллах талаар дадлага, сургалт хийхээр төлөвлөөд байна.
Энэхүү дадлага, сургалтыг зохион байгуулснаар МИАТ компанид онцгой байдлын нөөцийн бүрдүүлэлт, зарцуулалт, хангалт, хяналтыг шалгаж, сайжруулах, бэлэн байдлыг үнэлж, эрдсдлийг тооцоолох, компанийн давуу болон сул талыг тодорхойлж, COVID-19вирусын халдвараас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зэрэг ач холбогдолтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.