Нийгмийн

Гэр бүлийнхэнтэйгээ байсан 10 настай хүүхэд өндрөөс унаж нас баржээ

Өчигдөр /2020.06.11/ Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, гэртээ амарч байсан 10 настай хүүхэд амьдарч буй байрныхаа 10 дугаар давхраас унаж, нас барсан гэсэн харамсалтай дуудлага 13.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн байгууллагаас хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, оршин суугаа газрынхаа эрсдэлийг сайтар тооцоолох, өндөр давхарт амьдардаг айлууд цонхондоо хамгаалалт бэхэлгээг хийхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Уг харамсалтай тохиолдлоос гадна энэ сард дахин нэг хүүхэд өндрөөс унаж нас барсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Монгол улс ёстой муу ёр шүгэлжээ. Зуурдаар нас барж байгаа хүмүүс өвчтэй хүнээс олон байгаа юм бишүү. Ёстой нийгмийн гажууд�##�, толгойгүй төр гэж энэ байх. Улс орноо ийм болгочихоод МАНАН дахин луйвардах гэж сонгуульд улайрч байна. Бүү сонго

Зочин
Зочин

ewii dee, burhani orond ochoosoi

Холбоотой мэдээ

Back to top button