СПОРТ

Монголын сагсан бөмбөгчид А хэсгийг тэргүүлэх олимпийн эрхийн тэмцээний тов гарлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпийн эрх олгох тэмцээний тов гарлаа. Коронавирусийн халдвар гарснаас хойш болох анхны тэмцээн 2021 оны тавдугаар сард Австри улсад болно.

Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг чансаагаараа тэргүүлж, А хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэглэв. Улмаар А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн багтай багтлаа. Чансаагаараа тэргүүлж буй Монголын шигшээ багийнхан олимпийн эрхийн тэмцээнийг эхлүүлнэ.

Сонирхуулахад, Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид Токиогийн олимпийн наадмын эрх авч, багийн спортын түүхэнд анхдагч болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button