Д.Сарангэрэл: Эцэг, эхчүүд хоёр настай хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд өгөхөд төлбөр төлөхгүй

Коронавирусийн халдварын улмаас өнөө жил хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байхаар шийдвэрлэсэн. Улмаар УИХ-ын өчигдрийн хурлаар хоёр настай хүүхдийг харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөг нэмж тусгахаар болсон билээ. Эл шийдвэр иргэдийг ихээхэн талцуулж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлээс тодруулахад “Хүүхэд харах тухай хуулийг мөрдөөд таван жил болж байна. Дархлаа суугаагүй, халдвар авах эрсдэлтэй гээд хоёр настай хүүхдийг цэцэрлэгт аваагүй. Тиймээс 13 эмэгтэй гишүүн нэгдэн, хэлэлцүүлэг хийсний дагуу хоёр тэрбум төгрөгийг эцэслэн батлууллаа. Хүүхэд харах үйлчилгээ стандартын шаардлага хангахгүй байна, ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт гарна. Хоёр настай хүүхдийг хяналтгүйгээр гэрт нь үлдээх ямар ч боломжгүй. Тэгж гэртээ цоожилж үлдээсний улмаас жилд дунджаар 29 хүүхэд энддэг.
Хүүхэд харах нэг үйлчилгээнд 5-15 хүүхэд хамрагддаг. Зөвхөн хоол өгөөд харах бус хоёр настай хүүхдэд тохирсон сургалтын хөтөлбөрийг Боловсролын яамнаас боловсруулсан. Нөгөө талаар хоолны чанарт мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулна. Таван яамны мэргэжлийн төлөөллүүд хэлэлцээд ингэж шийдвэрлэсэн. Хүүхдийг эрсдлээс хамгаалсан шийдвэр.
Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэдэг үүднээс улсын төсөвт мөнгө нь суусан. Хоёр настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахад төлбөр төлөхгүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл, тодруулбал “Манай хүүхдэд ийм, ийм нэмэлт тэжээл, амин дэм шаардлагатай гэж үзвэл эцэг, эхийн зөвлөл хуралдаад нэмэлт төлбөр өгч болно” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүний нэр бүтнээр нь бичиж сур
САРАНГЭРЭЛЭЭ чи ХНХ яамны сайд болсиймуу битгий сонирхолтой юм яриад ббайгаарай
одоо өөрсдийнх нь эхнэр хүүхдүүд цэцэрлэг байгуулаад төсвийн мөнгө идэхндээ новшнууд юмаа эхнээсээ цэцэрлэг байгуулаад эхэлсэн байна
tsetserlegee ajilluul esvel naad mongoo eej nart og yamarch medleggui chadvargui standart bus yumand hen huuhdee itgej uldeeh bolj bnaaa hudla oorsdoo yum hiisen bolj 2 terbumiig tsavchij bna