СПОРТ

МҮБХ-ны тэргүүнийг есдүгээр сарын 19-нд тодруулна

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, МҮБХ-ны ээлжит V Их Эеийг 2020 оны 09-р сарын 19-ны өдөр хуралдуулахаар товлож, баталлаа. Тус хурлаас ээлжит V Их Эеийг зохион байгуулахад бэлдэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон батлав.

Тус ажлын хэсгийн ахлагчаар дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллах юм. Мөн МҮБХ-ны ээлжит 5-р Их Эе-д төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн тодорхой хэмжээний өөрчлөлт оруулан баталлаа.

Үүнд: 21 аймаг тус бүрт 8 төлөөлөгч, - (бүгд 168)Налайх, Багануур дүүрэг тус бүрт 3 төлөөлөгч, (бүгд 6)Монголын үндэсний бөхийн 12 аварга шууд орно. (Нийт: 187 төлөөлөгч)

Жаяг дэгийн багаас:

Судлаач: 2

Гарын даа: 3

Тайлбарлагч: 2

Засуул: 5

Зүтгэлтэн: 2 (бүгд 13 төлөөлөгч) нийтдээ 200 төлөөлөгч оролцохоор тогтож, хуралд ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа гэж МҮБХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button