УЛС ТӨР
У.Хүрэлсүх зөвхөн иргэдээс цугларсан 328.600 төгрөгөөр сонгуульд өрсөлджээ

Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны зардлын тайланг ил болгожээ. Тайлангаа ил болгосон нэр дэвшигчдийн 75 нь парламентын гишүүд байгаа юм. Тэдний 28 нь өөрөөсөө нэг ч төгрөгийн зардал гаргалгүй, цэвэр иргэн, хуулийн этгээдүүдээс босгосон хандивын мөнгөөр сонгуульд өрсөлдсөн тухай бид мэдээлсэн.
Тэгвэл тэдний дунд Монгол Улсын.Ерөнхий сайд У.Хүрэлсүх багтана. Тэрбээр нийт 108 иргэнээс цугларсан 328.600 төгрөгөөр сонгуульд өрсөлджээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар /178 иргэнээс 526.790 төгрөг/, Л.Оюун-Эрдэнэ /96 иргэнээс 332.561 төгрөг/ нар зөвхөн иргэдээс цугларсан хандивын мөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийсэн хэмээн тайландаа мэдүүлсэн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зайл зайл сдагууд
Хүрэлсүхийг тахин шүтэх болоо юу.Хүн үнэмшимээр юм бич л дээ
mongolin turd shudarga ysig avchirch bga, hj heregjuulj bga ajil n boditoor haragdaj bga yrunhii saiddaa
hudlaa medeelel taraahaa boliochee. hen ch harsan unemshiheergui ym bichih ymaa
ТА ХЭД ОДОО БОЛЬ ХЭНЧ ХЭЗЭЭЧ ТЭГЭХ БОЛОМЖГҮЙШДЭЭ