Нийгмийн
Хоёр хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан зам тээврийн осол гарчээ

Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумын Их наран гэх газарт “Probox” маркийн автомашин замын хажуу руу онхолдож бага насны хоёр хүүхэд гэмтэн, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, энэ сарын 22-нд буюу даваа гарагийн 17 цагийн орчимд уг осол гарсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар “Probox” маркийн автомашиныг 30 орчим насны эмэгтэй хүн жолоодож явсан бөгөөд тээврийн хэрэгсэл замын хажуу луу онхолдсон байсан гэлээ. Түүнчлэн уг тээврийн хэрэгсэлд 10-12 орчим насны гурван хүүхэд зорчиж явснаас нэг охин амиа алдаж, үлдсэн хоёр хүүхэд нь бэртэж гэмтсэн байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.