ЭДИЙН ЗАСАГ

Зургаан хувийн хүүтэй зээлд 54 тэрбумын санхүүжилт олгоод байна

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулсан нэг сарын хугацаанд Төв банк болон банкнууд нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ.

Санхүүжилтийг эх үүсвэрээр нь задалбал 61 хувь нь Монголбанкны эх үүсвэр, үлдсэн нь банкнуудынх байна. Дөрөвдүгээр сард УИХ баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Төв банк Засгийн газарт шилжүүлээд байсан ипотекийн зээлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн санхүүжүүлж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button