Нийгмийн
“Их, дээд сургуулийн оюутнууд хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна”

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллээр:
"Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Харин их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл цахим хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтыг эхлүүлнэ” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.