НИЙГЭМ
ЗАСГИЙН ГАЗАР: Нийслэл, Сэлэнгэ, Архангайн хөл хориог 10 ХОНОГ сунгахаар хэлэлцэж байна

Яг одоо гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Үүний өмнө УОК уг асуудлаар хуралдаж дуусаад, нэгтгэсэн саналаа Засгийн газарт оруулсан билээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар:
- Нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгийн хөл хориог /Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг/ 10 хоног сунгах
- Бусад аймгуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулах /Өндөржүүлсэн бэлэн байдал болгох/ гэсэн шийдлийг хэлэлцэж байгаа аж.
Мэдээллийг шуурхай хүргэхээр ажиллаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.