“Улаанбаатарын голомтоос дөрөв, ХӨСҮТ-ийн сувилагчаас нэг тохиолдол илэрлээ”

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.
Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:
“Өчигдөр нийт 21740
шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүнд коронавирус илэрсэн.
Тавуулаа Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Дөрөв нь хамгийн сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн. Тэд нэг гэр бүлийн хүмүүс юм байна. Харин нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч.
Ингээд Улаанбаатарын голомтот халдвараас бүртгэгдсэн тохиолдол нийт 132 болж нэмэгдлээ. Сэлэнгэ, Архангай, Орхон, Дархан-Уул зэрэг аймгуудад өнгөрсөн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хүн амын дундаас бүртгэсэн халдварын тоо 447, гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэнтэй нийлээд 898. Үүнээс 384 нь эдгэрч, эмнэлгээс гарсан” гэлээ.
Манай улсад бүртгэгдсэн долоон голомтот халдварын мэдээлэл:
- Сэлэнгэд – 207
- Улаанбаатарт – 132
- Дархан-Уулд – 45
- Орхонд – 25
- Дорноговьд – 31
- Говьсүмбэрт - дөрөв
- Архангайд - гурав байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.