НИЙГЭМ

Өнгөрсөн 24 цагт Улаанбаатараас бусад голомтод халдвар илэрсэнгүй

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өгч дууслаа.

Үүгээр Улаанбаатар хотод шинэ таван тохиолдол бүртгэгдсэн талаар хэлсэн. Дөрөв нь Улаанбаатарын голомтот халдварын ойрын хавьтал /тусгаарлагдаж байсан, давтан шинжилгээ/ байсан бол нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч гэдгийг бид мэдээлсэн.

Ийнхүү өнгөрсөн 24 цагт Улаанбаатараас бусад голомтод халдвар илрээгүй сайн мэдээтэй байна.

  • Сэлэнгэд - 207
  • Улаанбаатарт - 132
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 31
  • Говьсүмбэрт - 4 
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна. 

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button