НИЙГЭМ

“Голомтуудын тохиолдол нэмэгдээгүй, ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрсэн”

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Др. А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 17529 хүнд шинжилгээ хийсэн. Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ бол ХӨСҮТ-ийн нэг сувилагч юм.

Кластер тохиолдлуудаас шинэ халдвар бүртгэгдээгүй байна.

Үүгээр улсын хэмжээнд 454 коронавирусийн тохиолдол байна. Гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэнтэй нийлээд 906. Үүнээс 384 нь эдгэрсэн” гэлээ.

Монгол Улсад бүртгэгдсэн голомтот халдваруудыг танилцуулбал:

  • Улаанбаатар 138
  • Сэлэнгэ 208
  • Орхон 25
  • Дорноговь 31
  • Дархан-Уул 45
  • Архангай гурав
  • Говьсүмбэр дөрөв байна.

Г.САНСАРМАА 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button