ЭРҮҮЛ МЭНД

Орон нутгийн эмч нар PCR оношилгоо хийх сургалтад хамрагджээ

Шинэ коронавируст халдварын цар тахлын үед орон нутгийн лабораторийн шинжилгээний чадавхийг сайжруулах, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг КОВИД-19 халдварын PCR оношилгооны арга зүйд сургах 10 хоногийн сургалтыг 2020 оны 12-р сарын 07-оос 16-ны хооронд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лабораторид зохион байгууллаа.

Тус сургалтад Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд болон , Эрдэнэс таван толгой ХХК, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлэгийн эмч нар хамрагдлаа.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторийн баг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Замын-Үүд сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор PCR оношилгоо хийх арга зүйд сургах нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, Замын-Үүд сумын PCR машинд засвар, үйлчилгээ хийж оношилгооны бэлэн байдлыг хангалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button