ТОХИРОО: Суудалгүй үлдсэн Н.Цэрэнбат, Ц.Цогзолмаа, Л.Энхболд нарын “НАЙРАА”-ны томилгоонууд
Дөрвөн жил УИХ-д сууж, төрийн өндөр албан тушаал хашив ч дараагийн мөчлөгт тэсэж үлдэлгүй мултрагсад гэж бий. Мултарсан ч даагаа нэхэхээр нам дотор гүйж, ойрын хүмүүсээ найрсаар аль нэг агентлагийн даргаар оччихдог нь ч бас байдаг. Энэ нь Монголын улс төрийн нэг бохир жишиг боловч үргэлж хэвийн хэлэлцэгдэж байдаг зүй тогтолтой.
Энэ удаад тэднээс зах зух болгож Н.Цэрэнбат, Ц.Цогзолмаа Л.Энхболд нарыг бичье. Тэдний хоёр нь УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон бол нэг нь “ЖДҮ-чин”. Харин гурвуул томоохон төрийн албан тушаалд очихоор тохироогоо хийчхээд буй.
-Н.ЦЭРЭНБАТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГААР-

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат 2020 оны УИХ-ын сонгуулиар 15-р тойрогт, Увсын таардаггүй хоёртой /Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар/ баг болж дэвшсэн ч гараагүй. Ингээд ойрын хүн Я.Содбаатараа бараадаж, албан тушаал хүсэж явна гэгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Харин ойрын үед түүнийг Я.Содбаатар биш, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглүүлгээр Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилох тохироо хийгдэж буй талаар яригдаж байна.
Худалдан авах ажиллагааны газар бүх тендер шалгаруулалтад хяналт тавьж, зохицуулж, бүртгэж байх үүрэгтэй юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дайтай чухал агентлаг. Өмнө нь Д.Сарангэрэл сайдын хүү Б.Улам-Өрнөх энэ суудалд томилогдож байсан юм.
Н.Цэрэнбат МАН дотор нөлөөтэй бол нөлөөтэй байж чаддаг улс төрч. М.Энхболдын Засгийн газрын үед БОАЖ-ын сайд болоод, огцроход нь сайд хэвээрээ үлдсэн удаатай. Энэ нь У.Хүрэлсүхтэй ч ойр гэдгийг баталдаг.
Одоогоор түүнийг АТГ-аас шалгаж байгаа гэдэг эх сурвалжийн мэдээлэл байгаа. Н.Цэрэнбат энэ процессыг хурдлуулж, суудал дээрээ түргэхэн суумаар буйгаа илэрхийлж яваа гэж хөшигний ард яригдаж буй юм.
-Ц.ЦОГЗОЛМАА, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГААР-

Төрийн нарийн бичгээ чуулганы хуралдааны үеэр “дисс”-лэж, сенсацалж байгаад сайдын суудлаа хүлээлгэж өгсөн Ц.Цогзолмаа Үндэсний статистикийн хорооны даргаар очихоор яригдаад удаж буй. Тэр энэ жилийн сонгуулиар 16-р тойрогт нэр дэвшсэн ч ялагдсан.
Ц.Цогзолмааг тойрсон албан тушаалын яриа хэлэлцэгдсээр л байдаг. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав томилогдоод л. Өмнөх захирал нь авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, АТГ-д дуудагдсан юм.
Харин охиныг нь БОАЖЯ-нд мөн л даргын алба хашдаг, уг нь Төрийн албаны зөвлөлөөс хар тамга даруулсан нэгэн гэх яриа дуулдаад харин нам дарагдсан. Хүргэн нь Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст мөн л ажилладаг /байсан?/ гэх. Ц.Цогзолмаагийн хувьд “Тэд минь яахын аргагүй өндөр боловсролтой, энэ салбартаа манлайлагч болсон хүмүүс. Мэргэжлээрээ л, надаас ямар ч хамааралгүй ажиллаж байна” гээд инээвхийлдэг.
Үндэсний статистикийн хорооны даргаар одоогийн ХНХ-ын сайд Ж.Ариунзаяа ажиллаж байсан. Энэ суудалд Ц.Цогзолмааг зүтгүүлэхээр тохирсонд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дургүйцэж буйгаа олон нийтийн өмнө илэрхийлсэн удаатай.
-Л.ЭНХБОЛД, “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ДЭД ЗАХИРЛААР-

“Эрдэнэс монгол”-ын таван дэд захирлын орон тоог гурав болгон цөөлчхөөд буй. Тэргүүн дэд захирлаар нь тун саяхан Ц.Цолмон томилогдсон. Харин нэг дэд захирлаар нь Л.Энхболд очихоор тохироо хийгджээ.
Өмнөх хоёр эрхэм 2020 оны сонгуульд үзээд алдсан бол Л.Энхболдод нэрээ дэвшүүлэх ч нүүр байгаагүй. Тодруулбал, үүний өмнөх парламентад ЖДҮХС-гаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан хэрэгт холбогдогсдын нэг бол тэр бөгөөд хэрэг нь өнөө хэр АТГ-т шалгагдаж буй.
Гэхдээ тэр зүүгддэг гох дэгээтэй нэгэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэгдэх шахсан ч үлдэж чадсан. Энэ удаад улсын томоохон бодлогын компанийн дэд захирлаар очих нь. Түүний “найрсан” хүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэж ярьж байна. Л.Оюун-Эрдэнэд ч Л.Энхболдыг зүтгүүлэх бүрэн бололцоо байгаа билээ.
Л.Энхболдын ЖДҮХС-гийн хэргийг эргэн сануулбал: Түүнийг хувийнхаа өрийг төлж барагдуулах зорилгоор автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлээр байгуулагдсан компанийг өөр хүний нэр дээр, бэлэглэлийн гэрээгээ шилжүүлж аваад, төсөл бичүүлж, уг төслийг дэмжиж өгөхийг хүссэн албан тоотыг явуулсан байдаг. Харин тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тус компанид нь 950 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан.
Одоогоор ил яригдаж буй нь л тэд болохоос “найраа” хийж яваа улс төрчид бий гэдэг ойлгомжтой. Төрийн албаны томилгоо гэдэг мерит тогтолцоогоор, нам, улс төрийн нөлөөлөлгүйгээр, ажилласан туршлага, эзэмшсэн боловсролоор хийгддэг зүйл байх учиртай. Ардчилсан тогтолцоот улсын нэг үнэт зүйл нь энэ байдаг. Гэвч манайх “Ардчилалтай” гэж баярхдаг ч төрийн албаны томилгоо нь үргэлж л эрх баригч нам доторх тохироо, зүтгүүрээр хийгддэг, тэр нь шинэ жилийн бэлэг задрах шиг гэнэтийн хүлээлт үүсгэдэг тун онцгүй жишиг билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төрийн алба, төрийн албан хаагчид улс төрч нэртэй хүмүүсийг тэжээх л гэж ажиллаад байна уу. сүүлдээ ч бүр учир утгагүй марзан юм болж байна даа энэ улс төрийн намын томилгоо. Төрийн албаны зөвлөлийн дарга нь хүртэл улс төрийн намын гишүүн.
МАН-хан Статистикийн газрыг мэргэжлийн, бас ч гэж гайгүй мэргэшсэн хүмүүс удирдаж байсныг санаарай. Энэ бол хаа явсан газраа бусниулагч, самрагч Цогзолмаа мэтийн сонгуулийн хооронд хоргоддог газар биш. Бузар бүх аргыг хэрэглээд очих л байх, тэр Цогзолмаа гэгч, салбарын хөгжил тодорхой хугацаагаар хойшилж, мэргэшсэн хүмүүс нь ажилгүй, Ховдын баахан пялдагуудаар дүүрэх зураг л харагдаж байна даа. Энэ ажил ямар аргаар авсныг мэдэхгүй ч багшийн дипломтой хэн нэгэн, замын хажуугаар сажлах нэгний хийх ажил биш, ядаж үүнийг ухаардаггүй юм уу энэ Цогзолмаа?????. МАН энэ мэт шахаад ч нэмэргүй болсон эмээ нараасаа салж болдоггүй юм уу??? Яасан төлж барагддаггүй өр гээч вэ????
ЦЭРЭНБАТААС БУСАД 2 ЫГ НЬ ЖААХАН ХАРЗАНСАН НЬ ДЭЭР БАЙХОО
боловсролтой хүмүүс тул дэмжиж байна Цогзолмаа гишүүн шударга сайн ажилладаг
Атаархаад үхчих гээд байна уу?. Атаархагчид бол хэзээнээс нааш олигтой амьтад биш, нүдний булайнууд. Хүмүүс ажиллах гэхээр үргэлж доромжилно. Чадал чадвартай юм бол чи ажлаа олигтой бүр дээдэлмээр гялалзуулаач.
Бэлтгэгдсэн ийм хүмүүсээ тавих хэрэгтэй шүү дээ. Энэ жилийн шинэковууд яаж манаргаж байна?? Хийсэн ярьсан нь 3 хоноод өөрчлөгдөж байна..?? Харьцангуй нас залуу хүмүүс шүү дээ. Цогзолмаа бол Сүхбаатар дүүргийн засаг дарга хийж байсан. Ажлаа шажигнуулдаг л байсан. Тэр үед дүүргээрээ тэргүүн байр эзлэж байсан ч удаа бий. Манайх 1 хороо. Эмэгтэй гишүүд дотроо дарга дагаад гүйгээд байхгүй. М.Энхболдын үед үнэн ч байж ганцаараа эмэгтэй сайдаасаа бууж байсан өөрийн гэсэн үзэл баримтлалтай эмэгтэй гэж дүгнэж явдаг. Түүнээс албан сайддаа үлдэх гээд Хүүкээс зуураад намирсан бусад шиг тэгээгүй дээ. Гол ч хүн гэж хүнпэлж явдаг. Цэрэнбатаа, Энхболд 2 ч муу улс төрчид биш. Бас л халуун тогоонд нь чанагдаж сайн муу хэлүүлж зүгширч яваа залуучууд.Дэмжээд гаргах хэрэгтэй. Дараагийн үеээ одооноос сайн бэлтгэхийн тулд А -с нь эхлүүлж ажилд аажмаар дадлагажуулах хэрэгтэй. Цагдаад ажилд орохын тулд хэдэн үеийн түүх бичиж судлагддаг шиг ёстой ээ баагүй судлаж эрлийз хурлийзийг нь шалгаж иддэг уудаг донгүй үе дамжсан хулгайч нар биш залуусыг эртнээс сонгож бэлдэх нь зөв байх. Нөөцгүй АН шиг биш байх гэхдээ бэлдэх хэрэгтэй.
Ж.Ганбаатар хүн таньдаг сүрхий хүн байна. Очсон г одоо болно оо.азар бүртээ балаг тарьж хэрүүл хийж самууруулдаг Цогзолмааг
Цогзолмаа ёстой мундаг эмэгтэй гэж хүндэлдэг ёс суртахуунтай боловсролтой шудрага улс төр шүү.Хариуцлагатай хүн г
Цогзолмаа ёстой мундаг эмэгтэй гэж хүндэлдэг ёс суртахуунтай боловсролтой шудрага улс төр шүү.Хариуцлагатай хүн шүү
Tsogzolmaa uuruusuu icheed ochihgui bailguide urd urdiin darga nar ni yamar surhii humuus baisaniig medej baigaa bailgui tednii haana nich hurehgui helemgii dolimgii hun bur darga bolood baival uls yaj hugjih ve. Enhbold ch gesen .
Цэрэнбат чадвар сайтай л санагддаг Идэж ууж шамшигдуулаагүй хүн ч гэж алга
Боловсролтой луйварчин олон болсоон Боловсролтой хүмүүсээ улс эх орныхоо төлөө яаж хоёргүй сэтгэлээр зүтгэдэг болгох вэ Эх орноо хайрлах суурь хүмүүжилтэй шуналгүй болгох