НийгмийнНИЙГЭМ

ГЕРМАН ДАХЬ МОНГОЛЧУУД: Франкфуртэд үлдсэн эмэгтэйн гэр бүл түүний нэрээр хандив авахаа зогсоо

Арванхоёрдугаар сарын 16, 17-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын иргэн Ц ирж чадаагүй үлдсэн нь иргэдийг ихээхэн талцуулаад буй.

Иргэн Ц энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “УОК, МИАТ-ийнхан надад огт туслаагүй. Намайг аваад яваач гэж зөндөө гуйсан. Надад ямар ч тусламж үзүүлээгүй. Онгоцны буудал дээр хоёр хоног суугаагаараа хоносон” гэж ярьсан юм.

Гэхдээ тэрбээр хэд хоногийн дараа залруулга хийн, МИАТ, Элчин сайдын яамныхан өөрт нь тусалсныг хэлсэн юм.

Тэгвэл Монгол Улсаас Герман улсад суугаа Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдэл гаргахдаа

“Уг нислэгт Прага дахь ЭСЯ-наас бүртгэгдэж нутаг буцахаар Франкфурт ОУНОБ-д ирсэн иргэн Ц.Ц. зорчигчдыг бүртгэх явцад Ковид-19-ийн шинжилгээ “эерэг (positive)” гарсныг мэдэгдэлгүйгээр бусад иргэдийн хамт бүртгэлд хамрагдаж, явах танхимд орсон байсан. Тэнд хамт нисэхээр хүлээж байсан зарим зорчигч “шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна” гэж мэдэгдсэнээр иргэдийн шинжилгээний мэдүүлгийг дахин шалгах шаардлага үүсэв.

Энэ үед иргэн Ц.Ц. шинжилгээний “эерэг (positive)” хариуг үзүүлсэн болно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх журмын дагуу халдвартай хүмүүсийг тээвэрлэхийг хориглосон тул иргэн Ц.Ц-ийн байдлын талаар Улсын Онцгой комисст мэдээлсэн. Комиссоос бусад зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онгоцонд суулгахгүй байх чиглэл ирүүлснийг тус иргэнд мэдэгдсэн болно. Улмаар, эл байдалд хэрхэх талаар тайлбарлан, өөрийнх нь зөвшөөрсний дагуу Хил хамгаалах байгууллагатай уулзуулж хэлмэрчлэн, шаардлагатай тусламж үзүүлсэн.
Иргэн Ц.Ц.-г Ажлын хэсэгтэй холбоо барих утасны дугаар, бусад мэдээллээр хангасан болно. Элчин сайдын яамны ажилтнууд онгоц хөөрөх хүртэл нисэх буудалд ажилласан бөгөөд тухайн иргэн эргэж холбоо бариагүй.
Маргааш нь буюу 2020.12.17-ны өдрийн онгоцны бүртгэлд иргэн Ц.Ц ирж, хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисст дахин хандсан. Гэвч мөрдөгдөж байгаа журмын дагуу тус иргэнийг үлдээхээс өөр аргагүй болсон. Ингээд ЭСЯ-ны ажилтнууд дараах боломжуудыг түүнд санал болгосон.
1.Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ тусгаарлах байр бэлдсэн байсан
учир Чех буцах арга хэмжээ хамтран зохион байгуулах,
2. Берлин хотод байрлаж тусгаарлалтад орох,
3.Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас заасан байранд тусгаарлагдах. Иргэн Ц.Ц. энэ гурван саналаас бүгдээс нь татгалзсан. Түүнчлэн, тийзийн мөнгөө буцааж авах хүсэлт гаргахад МИАТ ТӨХК тийзийн төлбөрийг зөвхөн дансаар буцаадаг, харин иргэн Ц.Ц. гадаадад ашиглах данс байхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг шийдэх үүднээс ЭСЯ болон МИАТ-ын нийт 8 ажилтан хувиасаа 802,79 евро цуглуулж гардуулахад мөн татгалзсан болно.

Бусад улсаас ирж буй монгол иргэдийг онгоцонд бүртгэхээр ажлын хэсгийнхэн транзит хэсэг руу дотогш орсон бөгөөд онгоц хөөрсний дараа иргэн Ц.Ц-тэй эргэж уулзахаар иртэл тэрээр танилцсан монгол иргэний гэрт очсон мэдээлэл авсан.

Мөн Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид тухайн иргэний талаар цахим хуудсандаа ингэж нийтэлсэн юм.
2020.12.18-ны өдөр түүнийг олж холбоо барихад тэрээр Франкфурт хотноо монгол оюутны байранд тусгаарлагдсан байгаагаа нотлов. Ажлын хэсэг тэр өдрөө Берлинд буцаж ирсэн бөгөөд ГХЯ-нд танилцуулж, ирүүлж буй чиглэлийн дагуу шаардлагатай тусламжид хамруулах талаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна” гэсэн.

Зургийн тодорхойлолт алга байна.
Зургийн тодорхойлолт алга байна.

Мөн Улаанбаатар-Франкфуртийн нислэгээр ирсэн зорчигчид цахим хуудсандаа ингэж бичжээ.

No description available.
No description available.

Тэгвэл тухайн иргэн Ц-д тусалж буй монголчууд мэдэгдэл гаргажээ. Эл мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Бидний тус болж буй иргэний үеэл ах гэгч хүн лайф өгч тус болж буй монголчуудыг худалч гэсэн байна

Уучлаарай үнэн бодит мэдээлэл эх сурвалжтай жинхэнэ тус болж буй хүмүүсээс нь авч байна уу.

1. Онгоцны буудалд ЭСЯ ажилтан орчуулга зөвлөгөө хийж санаа тавьсан ба захиад үлдээсэн. МИАТ-ынхан тэр өдөр хандив цуглуулаад өгсөн. Өнөөдөр Элчин сайд өөрөө болон албаны хүмүүс түүнд шаардлагатай анхаарал тавьж холбогдож тусламж хүргүүлэх болсон, холбоотой байгаа

2. Германы монголчууд хандив тусламж өгсөн. Хандив хаагдсан. Нэмж энд тэндээс гэр бүл нь түүний нэрээр далимдуулж хандив авах үйлдлээ зогсоо.

3. Зочид буудалд биш монгол айлд тусгаарлалтад үнэгүй хоол ундтай байгаа

4. Энэ ах дүү нар нь хажууд нь байхгүй бид эхнээс нь одоог хүртэл тусалж байгаа хүмүүс нь дуугүй байна

5. Ах руу нь ярьж “Та энийгээ болиоч ээ. Яагаад худлаа мэдээлэл цацаж хандив хүмүүсээс аваад байгаа юм” гэхэд согтуу байсан.

Энд бичсэн болон лайфдсан хэн ч энэ хүний хажууд байхгүй байж ийм санааны зоргоор бүгдийг буруутгаж тусалж буй биднийг худалч мэт харагдуулах ямар ёс зүйгүй юм бэ.

Шаардлагатай бол тухайн хүнээс өөрөөс нь аваачээ. Та нар хүний зовлонгоор шоу хийж энд тэнд яриа өгч лайфдхаа болиоч ээ одоо.

Тэр хүн чинь эрүүл болох хэрэгтэй байна. Энэ олон сэвсэн үнэн худал мэдээллээ одоо зогсоогооч. Маргааш өөрөөр нь лайф хийлгэнэ.

Албаны мэдээллийг эндээс уншаарай

http://www.berlin.embassy.mn/index.php?moduls=101&id=770” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
12 сар 21, 2020 12:04

Tendee shinjilgee uguud esreg garsan xumuus n end ireed yagaad eyereg garav manai onoshluur n sain bna gesen ug umuu

Б.Мөнхцацрал
Б.Мөнхцацрал
12 сар 23, 2020 11:55
Reply to  Zochin

Ккк. Тэгээд одоо гадаадаас Монгол руугаа ирэх хүн шинжилгээ өгөөд 14 хоног хаашаа ч гарахгүй гадаадад тусгаарл�##�танд байгаад нууц үеэ өнгөрөөгөөд дахиж шинжилгээ өгөөд онгоцонд суу гэвэл б�##�арсан юм болно доо. Тэгээд дээр нь эерэг байх үедээ жинхэнэ вирус нь идэвхжээд тараагч болчихсон явж байдаг юм биш үү? Хоёрын хоёр эерэг хариутай гарсан хүн дунд нь хүлээлгийн танхимд цаг гаруй цуг суусан бол ойлгомжтой байхаа. Бүгдээрээ өвдөөгүй нь их юм.

Зочин
Зочин
12 сар 22, 2020 09:49
Reply to  Zochin

Ene awgai bas uldsen zaluu 2 l german s nisehees umnu l gate deer haldvartaigaa nuuj humuusiin dund orool zawaarch teruugeer neg drama bolool haldaazaniin bishuu

Zochin
Zochin
12 сар 21, 2020 23:47

Ygd ter nislegeer irsen hvmvvs co-19ilereed bgn bol? Bvgd surug gard irsn gsn end ireed l co -19dood eyreg gard bga bish baimaar yum

Зочин
Зочин
12 сар 22, 2020 09:41
Reply to  Zochin

х�##�двар нь нууц үедээ л байсан биз гээл бодчооч

зочин
зочин
12 сар 22, 2020 10:33

Сайхан орк гэж байдаггүй.

Зочин
Зочин
12 сар 22, 2020 13:26
Reply to  зочин

Гоё хэллээ!

1
1
12 сар 22, 2020 19:57

iim l humuus dee. har amia bodson archaagui.

Зочин
Зочин
12 сар 23, 2020 00:08

Өөрөө л болж байв�##� Эх орон элэг нэгтэн энэ тэр бол юу ч биш.Энд бөөн л улаан хамга�##�агчид хайр зарлагсад .Үхэрнүүдийн ерөнхий төрхийг корона сайн тодруулж өгч бна

Холбоотой мэдээ

Back to top button