PCR шинжилгээний сорьцыг зориулалтын тавиурт тавиагүйгээс хоорондоо солигджээ

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор иргэдийг зайлшгүй PCR шинжилгээ өгөх ёстой хэмээх шаардлагыг тавьсан. Иймд 125 байршил бүхий цэгт тэдгээр иргэдийн сорьцыг цуглуулсан билээ.
Гэвч тэдгээр иргэдийн шинжилгээний сорьцыг хадгалж байсан хөргүүрийн хэм тодорхойгүй, температур алдагдсан зэрэг хэд хэдэн зөрчлүүд МХЕГ-ын шалгалтаар илэрсэн байна. Тодруулбал, 4-р сургуульд шинжилгээ өгсөн иргэдийн сорьц хөлдсөн, цаашлаад мэргэжлийн бус хүнээр иргэдээс шинжилгээг авахуулсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг олон зөрчил илэрчээ. Хамгийн ноцтой нь шинжилгээ өгсөн иргэдийн сорьцыг зориулалтын тавиурт тавиагүйгээс хоорондоо солигдсон байж болзошгүй байна.
Иймд дээрх цэгүүдэд гарсан зөрчлүүдийг Эрүүн мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлжээ.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.