ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар суултуураас халдвар авсан юм биш биз

Анх БНХАУ-ын Ухань хотод коронавирус дэлгэрэх үед л Хятадын эрдэмтэд коронавирус агаар дусал, хавьтлаас гадна ариун цэврийн өрөөний суултуураас хүнд халдварлаж болохыг тогтоосон талаар мэдээлж байлаа. Тодруулбал Ухань хотод орон сууцанд гарсан халдвар суултуураар, ноолийн өрөөний агааржуулагчаар дамжин бусад айлуудад халдсан байсан хэмээн мэдээлцгээж байв.

Түүнчлэн Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн судалгаагаар COVID-19-тэй өвчтөний өрөөний 15 хэсгээс авсан сорьцын 87%, 00-ын өрөөний 5 хэсгээс (суултуур, тосгуур, хаалганы бариул) авсан сорьцын 60%-д коронавирус илэрчээ. Агаар дуслын замаар болон ялгадсаар коронавирус орчныг бохирдуулж байгааг судалгаа харуулсан байна.

Мөн суултуурыг коронавирусын халдвартай хүн хүндэрч ашигласны дараа орвол коронавирусээр халдварлах боломжтой бөгөөд АНУ-д коронавирусын халдвар авсан анхны хүний ялгадсыг шинжлэхэд тэнд вирусын үлдэгдэл нь идэвхитэй байсан байна.

-ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР ӨВЧТӨНҮҮДТЭЙГЭЭ НЭГ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН УУ-

Гэтэл манай эмч нар агаар дусал, амьсгалаар халдана, маскаа сайн зүү гэхээс биш суултуураар дамжих эрсдэл байгаа талаар А ч гэхгүй байгаа нь гайхалтай. Яагаад гэвэл эмч нар өөрсдөө ч энэ талаар ойлголтгүй байгаатай холбоотой юм.

ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас болж олон эмч, ажилчид халдвар аваад байгаа билээ. Тиймээс ЭМЯ, ХЗДХЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ХӨСҮТ-д хамтарсан шалгалт хийхэд маш олон зөрчил, дутагдал илэрсний дунд анхаарал татаж буй нь эмч, сувилагч нар нь коронавирусээр өвчилсөн өвчтөнтэйгээ нэг ариун цэврийн өрөө ашигладаг байсан нь тогтоогдсон гэх мэдээлэл.  Маш ноцтой.

Тэгэхээр эмч ажилчид ямар замаар халдвар авсан нь тогтоогдохгүй байна гээд байгаа энэ үед ариун цэврийн өрөөний суултуураас авсан байх магадлал маш өндөр. Энэ нь дээрх эрдэмтдийн нотломжоос харагдаж байна.

Тиймээс ЭМЯ-наас энэ асуудлаар иргэдэд бодит мэдээлэл өгч, ариутгал халдваргүйжүүлэлт хэрхэн хийж байгаагаа олон нийтэд тайлагнахыг шаардах нь зүйтэй.

-НИЙТИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ АШИГЛАХААС ЭРС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ-

ЭМЯ-наас мэдээллийнхээ үеэр энэ талаар сэрэмжлүүлэг, мэдээлэл огт өгөхгүй байгаа учраас иргэд ч ойлголт муутай байна. Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудаас коронавирус олноороо илэрсэн. Гэтэл тухайн айлын гэр, ариун цэврийн өрөөг нь ариутгаж, халдваргүйжүүлж байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Хэрвээ Хятадын эрдэмтдийн нотолсон шиг ноолийн суултуур, агааржуулагчаар дамжсан халдвар бусад айлдаа нөлөөлөх бол тухайн орон сууцны айлуудад ч өндөр эрсдэл үүснэ гэсэн үг. Тиймээс иргэд нийтийн ариун цэврийн өрөөнд орохоос эрс татгалзах нь зүйтэй юм.

Халдвар авсан хүн ариун цэврийг өрөөг ашигласныхаа дараа усаа татсан ч гэсэн коронавирус 2-3 цаг агаарт амьдрах боломжтой юм байна. Мөн суултуурын гадаргуу, ус татах товчлуур зэрэгт  вирус нь тав хүртэлх хоног амьдрах боломжтой гэнэ. Иймээс үүнээс урьдчилан сэргийлэх арга нь суултуурыг хэрэглэсний дараа спиртэн суурьтай бодисоор ариутгах эсвэл суултуурын хаалтыг хааж усаа татах. Мөн өвчнөөс өөрийгөө сэргийлэх хамгийн энгийн арга бол ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа гараа савандаж угаахыг олон улсын эмч мэргэжилтнүүд зөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2020 13:19

Хятадууд үнэнээ хэлж дээ.

Санта өвөө
Санта өвөө
12 сар 24, 2020 22:35
Reply to  Зочин

Худлаа ту�####�а 00 той ш дээ
Хэ хэ.Нээрээ харлуулах гэж ядах юмаа.Болж үз.

САНЖАА
САНЖАА
12 сар 24, 2020 13:47

ТУСГААРЛАХ БАЙР ЭМНЭЛЭГҮҮД АЮУЛЫГ АРХИВЛААД ТАРГААД БАЙНАА ѲВЧТѲН ЭМЧИЛЖ БАЙГАА БАЙР САВЫГ ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА СЭЛГЭЖ АРИУТГААД ДАХИН АШИГЛАВАЛ АЮУГҮЙ БОЛНОО ХѲСТ ЯГ ИНГЭЭГҮЙГЭЭС ГОЛОМТ БОЛСОН ОДОО Л АРИУТГААД ДАХИН АШИГЛАХ ГЭЖ Б.НА ТУСГААРЛАХ БАЙРЫГ МѲН АДИЛ ХУГАЦААНЫ ДАРАА СЭЛГЭХ НЬ ЗѲВ ДѲѲ

Зочин
Зочин
12 сар 24, 2020 14:28

Энэ ЭМЯ дүүргийн онцгойгийнхон гээд ямар уялдаа холбоо гэж �##�га хөөрхий.Цагаан давааны хогийн цэгээс илэрсэн батлагдсан гэж дүүргээс нь хэлээд байхад ЭМЯ наас үгүйсгэж байх жишээтэй. чааваас

Зочин
Зочин
12 сар 26, 2020 05:29
Reply to  Зочин

Тах�##�ыг дарж авах арга замаа нягт�##�ж �##�даагаа олохын оронд өөрийгөө буруудчихана гэдэг бодолоор л хандаад байх шиг. Ажил хийхэд, ялангуяа шинэ зүйл хийхэд �##�даа оноо гар�##�гүй яахав. Алдаагаа олж харж хурдан шийдвэртэй засаж з�##�руулж байх нь чух�##� байна.

Зочин
Зочин
12 сар 24, 2020 17:53

Цар тах�##� дээрээс нь агаар дуслаар дамжиж байгаа гээд байхад хаанаас бол хаанаас х�##�двар дамжина. Одоо олон хумуусийг нэг дор цуглуулж сорьц авахад их аюултай нохцол уусч бна. 1- д яг нэг санд�##� дээр бугдийг нь суулгаад хамраас нь ухаж с�##�стыг нь с�##�гаж аваад ил гаргаж агаараар дамжуулж савлах уед чинь овчин уусгэгч вирус чинь агаарт улдэх маш том эрсдэл гарч байгааг ярих хэрэгтэй байх юм. Америкт ийм тохиолдол байж болзошгуйг анхааруулсан . Иймд боонд нь нэг доор цуглуулж агаараар вирус дамжуулах тухай бодоорой

Зочин
Зочин
12 сар 24, 2020 18:06

Яг нэг бвйрл�##�д нэг санд�##� дээр цуварч суугаад ямарч агаар ариутгах юм хийхгуй шинжилгээ огно гэдэг унэхээр эрсдэлтэй байж мэдэх юм гэдгийг эруул мэндийн с�##�барынхан болоод хун ард бодоорой. Шинжилгээ болгоны дараа агаараа ариутгах, чаддаггуй юм бол ядаж санд�##�ынхаа байрл�##�ыг солих хэрэгтэй юм байна даа. Унэхээр сэргиййлэх гээд бвйгаам бол бодох юм их байна даа. Одоо х�##�двартын даргаа солих гэж сандраад байх ямар хэрэг байна аа санаж сэрэх цаг тулчаад байгаам биш уу. Худлаа ТВ- гээр цэцэрхэж хэнд гайхуулах вээ овчноо тавиад туучлаа яамны цэцэн тэнэгууд ээ

Зочин
Зочин
12 сар 24, 2020 18:06

Заваан юм

Эмээ
Эмээ
12 сар 26, 2020 05:42

БЗД-т нэг өрх нэг хүн шинжилгээ авч байгаа юмаадаа. Гэртээ өөрсдийгөө тусгаарлаад сууж байгаа тэтгэвэрийн хөгшидийг торгоно гэж айлгаж байгаад заав�##� тиймэрхүү орчинд оруулаж холих нь утагагүй юмдах. Вирус өгөөд явуулахгүй гэх бат�##�гаа �##�га.

Холбоотой мэдээ

Back to top button