Н.Алтанхуяг: Гадаадад байгаа иргэдийг авна гэж зарлачихаад цуцалдгаа боль
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр “Дөрөвдүгээр сард баталсан хуулийг УИХ-ын гишүүд анхаармаар байна. Бараг төсөвт тодотгол хийхгүйгээр дураараа зарладаг хуулийг “Ковид-19”-ийн хуулиар өгчихсөн юм байна лээ. Сангийн сайд Хүрэлбаатар сүүлийн харагдахаа байчихсан юм. Тийм хууль батлуулаад зугтчихсан хүн байна шүү дээ. 276 Тамгын газрын дарга нарын сонгон шалгаруулалтын хугацааг хойшлуулж байгаа юм билээ. Ийм л хууль.
Цаана чинь ард иргэд юу хүсэж байна вэ. Яаж хүмүүс амь зуулгаа амжуулах, ажил хөдөлмөр хийх вэ. Эдийн засаг гэж томоор яриад яах вэ.
Одоо манай сайд, гишүүд бүх юманд хариулт өгчих юм. Бүх юм иргэдийн уучлалт гуйлтаар дуусах юм. Дарга нар хэзээ хариуцлага хүлээх юм бэ. Хэзээ огцорч өөрчлөгдөх юм бэ. Хэзээ наад арга барил чинь сайжрах юм бэ. Уг нь байлгаад юмыг нь хийлгэчихье гэж бодсон юм. Байлгаад ч нэмэр алга.
Надад гурван санал байна.
Нэгдүгээрт, Гадаадад байгаа иргэдийг авна гэж зарлачихаад цуцалдгаа боль. Нэг л шийдвэр гарга. Түүнээсээ битгий буц.
Хоёрдугаарт, шинжилгээгээ зөв хий. Эмнэлгээс гарч байгаа иргэнээс шинжилгээ авалгүйгээр гаргана гэж байх уу. Тухайн үед иргэнд ямар вирус байна вэ гэдгийг шинжилгээ тогтоодог. Гурван хоногийн дараа дахиад үзэхэд халдвар авчихсан байвал яах юм бэ.
Гуравдугаарт, Хилээр нэвтэрч буй 20 жолоочийг 100 болго. Ямар ч асуудалгүй шүү дээ, Я.Содбаатар аа. Та миний араас дахиад битгий мянган юм яриад унаарай. Ажлаа хий. Эцсийн эцэст УИХ-ын гишүүд асууж, та нар хариулснаараа сайжирдаг бол сайжрахаар, коронавирусийг дарахаар л цаг хугацаа өнгөрлөө” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.