НИЙГЭМ

Орцны хаалга ЦООЖИЛСОН асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Өчигдөр /2020.12.24/ Баянзүрх дүүргийн Амгалан хотхоны 13-р байрны орцыг цоожоор түгжиж, гагнасан үйлдэлд гарч, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Энэ талаар тус байрны СӨХ-ноос хоёр орцыг нэгтгэх зорилгоор түр чоожилж, чипийг нь гагнасан гэх агуулгаар тодруулгаар өгсөн юм.

Харин УОК-ын зүгээс халдвар гарсан орон сууцны хаалгыг цоожлох чиглэл өгөөгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч уг байрнаас гадна 13-р хорооллын өөр нэгэн орцыг түгжсэний улмаас иргэд ихээр айдаст автсан талаар оршин суугч нь нүүр хуудсандаа бичсэн билээ.

Тиймээс Цагдаагийн байгууллагаас халдвар гарсан орцны үүдийг чиглэл өгөөгүй байхад түгжсэн асуудлыг шалгаж, холбогдох иргэдээс тодруулга авч эхэлсэн байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Тийм шүү маш их айдаст автсан хүний эрх ийг зөрчиж байгаа д гомдолтой байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button