ТЦА: Хөвсгөлд болсон ослын талаар хэрэг шийдэгдсэн мэт ташаа мэдээлэл цацагдаж байна

Хөвсгөл аймагт зам тээврийн ноцтой осол гарч 29 настай эмэгтэй газар дээрээ амиа алдаж, нөхөр хүүхэд нь хүнд гэмтсэн ослын талаар мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Лхагважаргал:
“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг авто ослын талаар мэдээлэхдээ нэг талын буруу, хэрэг шийдэгдсэн мэтээр цацагдан буруу ойлголт төрүүлсэн байгаа. Хэрэг шалгалтын ажиллагаа явагдаж байна. Ямар нэгэн байдлаар тэр хүний буруутай үйлдэл гэж хэлэх болоогүй.
Уг хэрэг гарсан нутаг дэвсгэр нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр буюу осол хамгийн их гардаг хар цэг. Хөрсний цэвдэг ихтэй буюу зорчих хэсэгт нөлөөлөхүйц газар.
Шалгалтын урьдчилсан байдлаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочид согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад буй нэг машин нь урсгал сөрж орж ирсэн гэх зүйлийг нөгөө машины хүмүүс нь мэдүүлсэн. Одоогоор яг урсгал сөрж осол гарсан эсэх нь тогтоогдоогүй буюу шалгалтын ажил явагдаж байна” хэмээлээ.
Түүнчлэн осолд орж, гэмтэл авсан гурван хүүхдийн хоёрынх нь биеийн байдал хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин нэг том хүн эмнэлгээс гарсан хэмээн мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.