НИЙГЭМ
Орон нутаг руу 105 шуудай сайжруулсан түлш гаргах гэж байсныг илрүүлжээ

Нийслэл хот руу орох авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өчигдрийн 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1205 тээврийн хэрэгслээр 2352 зорчигч нэвтэрчээ.
Мөн 1574 тээврийн хэрэгслээр 3051 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 80 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ.
Түүнчлэн Улаанбаатар хот руу зөвшөөрөлтэй 247.1 тонн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Харин найман тээврийн хэрэгслээр 105 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил гарчээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tom gemtel ilruulsen baina. bayar hurgii