Нийгмийн
Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал завсарлаж, шүүгч нар зөвлөлдөж эхэллээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох гомдлыг хэлэлцэж байна.
Өдрийн 14:00 цагт эхлэсэн шүүх хурал дөнгөж сая завсарлаж, шүүгч нар зөвлөлдөх өрөөнд зөвлөлдөж эхэлжээ.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр хуулийн байгууллага шалгасан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онцын хохиролтой асууд�##� биш л байнашдээ!? Туршлагажиж яваа з�##�уу улч төрчөө ажиллуулж ашиглахыг бодохгүй шоронд зэврүүлж яахнэвдээ!? Гаргах хэрэгтэй!?
Туршлагажиж яваа з�##�уу улс төрчөө эх орны хөгжилд ашиглах нь зөв шүү